Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байна
Папарацци

Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/30/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүний гэм бурууг дэнслэх хурал өнөөдөр (2023.10.30) болсон.

Энэ үеэр Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний бие сайнгүй байна. Тууралт маань ясандаа хүрэх гээд байх шиг байна. Зураг аваад, баримт болгоод өгөөч” гэж 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан ч авч өгдөггүй юм билээ” хэмээж байсан.

Мөн түүний ар гэрийнхэн ч “Б.Ганхуягийг хордуулсан байж болзошгүй” гэж мэдэгдээд буй билээ. Б.Ганхуягийн биеийн байдлын талаар ШШГЕГ-ынхнаас тодруулахад “Хоригдогч Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Түүнийг анх хүлээн авах үеийн эмчийн үзлэгээр хоёр хөлийн шилбээр хуучин шарх, сорвижилт, шархлаатай, маажсан сорвитой байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж буй зурагт нийтлэгдсэн хөлийн шилбэн дээрх өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийн байдлаас нэмэгдээгүй, шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин сорвижилттой байна. Б.Ганхуяг нь хоригдсоноосоо хойших хугацаанд эмчийн хяналтад байсан бөгөөд тус ангийн Нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд 2023 оны есдүгээр сарын 26-нд түүнийг биохими, дархлал судлал, цусны болон шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн ЭХО шинжилгээнд хамруулж, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 14 хоног хэвтүүлэн эмчилж, эмнэлгийн тусламж үзүүлсэн.

Хоригдогч Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байна” гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.