“Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ үзэгчдэд хайрлагдаж бас үзэн ядагддаг юм билээ” гэж жүжигчин О.Гэрэлсүх нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Нээрээ л түүний бүтээсэн “Ларьдма” киноны Батсуурийн дүр үзэгчдийн зэвүү дургүйг зэрэг хүргэсэн.
“Ларьдма”-с хойш эсрэг дүр бүтээх болсон тэрээр TUG Pictures болон SKYmedia хамтран бүтээсэн “Ахан дүүс” кинонд мөн л бүтэхгүй аавын дүрд тогложээ.
Эсрэг дүр бүтээж үзэн ядагддаг тэрээр инээмсэглэн суугаа нь манай дуранд ийнхүү өртжээ.