Монголын номер нэг загвар бүтээгч гэгдэх Кадр буюу Б.Энхбаатар юм. Тэрээр Кадр брендийн 2024 оны намар өвлийн коллекцийн шоунд шинэ дүрх төрх шалгаруулах кастинг өнөөдөр боллоо.
Өөртөө итгэлтэй, өвөрмөц ертөнцтэй, загварт хайртай 18-25 насны эрэгтэй 185+ , эмэгтэй 175+ өндөртэй хэн бүхэнд тайзан дээр өөрийгөө сорих үүд хаалгыг нээж өгч байгаа гэнэ.
Кадр бол Монголын загварын шоу, тайз дэлгэцийн уран бүтээл, тоглолт зэрэг чухал арга хэмжээнүүдийг төсөөлөхийн аргагүйгээр загварын шоу, урлагийн өндөр босготой арга хэмжээний зэрэг зиндааг тогтоосон нэгэн билээ. “KADR FW2024Model Casting”-аас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.