Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026

    Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

    06/30/2026

    “Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ
Мэдээ

“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ

Эрхэм админBy Эрхэм админ11/20/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
 Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлсэн бөгөөд түүнд шүүх гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Тэгвэл Монголоос ашигт малтмал олборлодог, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан нь тагнуул, цагдаагийн ажилтнуудад хахууль өгөхийг задвсан байна. Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Довцог худаг гэх газарт орших 2617.58 га талбайд ашигт малтмал ашиглах MV-021530 дугаартай тусгай зөвшөөрлийг “Түмэн айл инвест” гэх компани эзэмшдэг. Тус компанийн эзэмшлийн талбайд нүүрс олборлож байсан, БНХАУ-ын нэр бүхий 11 хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визийн ангилал зөрчин ажиллаж байж. Үүнийг нь Дорноговь аймгийн Цагдаагийн болон Тагнуулын газрын ажилтнууд шалгахаар өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр очсон аж. Энэ үед цагдаа, тагнуулын офицеруудад БНХАУ-ын иргэн Шэн Вэйдун гэх эр багагүй хэмжээний хахууль өгч, дээрх 11 хүний визийн зөрчлийг дарагдуулахыг хүссэн гэнэ. Хууль сахиулагчид түүний үйлдлийг баримтжуулан АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд Шэн Вэйдунд холбогдох хэргийг шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байна.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.