Монголын хип хопийн залуу үеийн төлөөлөл Б.Гэсэр буюу Wolfizm-ийг мэдэхгүй хүн үгүй.
“Би ер нь хэзээ ч ам барьж үзээгүй. Шууд амьдаар үглэхийг илүүд үздэг. Бэлтгэлээ л сайн хангачихад асуудалгүй. Ам барина гэдэг чинь онцгүй. Тухайн үзэгчид дүр төрхийг нь харах гэж бус тухайн уран бүтээлчийг амьдаар дуулахыг нь сонсох гэж л очиж байгаа шүү дээ.” хэмээн нэгэн ярилцлагандаа өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн тэрээр “Kadr FW2024” шоунд ая дуугаа өргөв.
Нисдэг чоно хэмээн өөрийгөө нэрлэсэн тэрээр манай дуранд ийнхүү өртжээ.