Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа
Папарацци

Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/09/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Камертон хамтлаг 21 жилийн дараа БНСУ-д суугаа Монголчууддаа зориулан энэ сарын 23 нд Сөүл хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар Камертон хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

– “Камертон” хамтлаг БНСУ-д тоглолтоо хийхээр болсон гэж сонссон. Шинэ жилээр тэнд суугаа Монголчуудыг баярлуулах том бэлэг болох болов уу?

– Энэ сарын 23-нд манай хамтлагийнхан Сөүл хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт 21 жилийн дараа өөрсдийн бие даасан бүрэн хэмжээний тоглолт гэдгээрээ онцлог.

Бид өөрсдөө ч нэлээд хүлээлттэй байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Гэхдээ дуу гэдэг мөнхийн сайхан зүйл байдаг. Тэгэхээр энэ хугацаанд гаргасан дуунуудаа дуулж, нэгэн оройг сайхан өнгөрүүлнэ гэсэн хүлээлттэй байж байна. Одоогоор бид тоглолтынхоо бэлтгэл ажилд орчихсон завгүй байна. Үе үеийн хит дуунуудаа Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчууддаа дуулахаас гадна Камертон хамтлагтай нэгэн үдэш хамгийн гоё сэтгэл хөдөлгөсөн оройг өнгөрүүлнэ гэдэгт итгэж байгаа. Олон сайхан аав, ээжүүд БНСУ-д гэр бүлийнхээ төлөө ажиллаж, амьдарч байгаа. Бид ч гэсэн тэднийгээ хүндэтгээд ирсэн хүмүүсдээ зориулаад эх орноо санаж буй сэтгэлийг нь бага ч болов дэвтээхийн төлөө дуугаараа дамжуулаад нэг орой Монголдоо байгаа мэт сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээж байна.

Магадгүй бид жил болгон очихгүй. Таван жилдээ ч очихгүй байх дахиж хэзээ очихоо хэн ч мэдэхгүй. Тиймээс энэ маш ховорхон тоглолт болох болов уу гэж бодож байна. Та бүхэн ирж үзээрэй сайхан тоглолт болно байх.

Хүмүүс маш их асуусан. Надаас бас асууж байна л даа. “Та бүхэн дөрвүүлээ ирэх юм уу” л гэх юм. Ер нь камертон хамтлагт нэг зарчим байдаг. Камертон бол дөрвөн хүний л хамтлаг гурван хүн биш, нэг хүнийх биш. Тэгэхээр бид хаана ч байсан үзэгчдээ хүндэлдэг. Бид дөрвүүлээ л байх ёстой. Дөрвүүлээ л байдаг.

– Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

– Бэлтгэлээ хийж л байна. Студид бичлэгт орчихсон байгаа. Тэгэхээр бидний хоолойны бэлтгэл ажил гэдэг зүйл тултал хангагддаг л даа. Студийн бичлэг гэдэг нэлээд чанга байдаг. Тэгэхээр бидэнд дуулалтын бэлтгэл дээр ямар нэг асуудал байхгүй. Харин зарим нэр бүхий хүмүүс өөрсдийн тарган байгаа асуудалд анхаарч байгаа байлгүй. /Инээв/

Миний хувьд бол гайгүй. Би ч одоо яг жингээрээ л байдаг хүн 20 жил ийм л байж байна. Харин нэр бүхий хүмүүсийг хамтлагийнхан бас зэмлэж байгаа. Тэгээд жаахан жингээ хасах болов уу гэж бодож байгаа.

– “Камертон” хамтлагийн цаашдын уран бүтээлийн хувьд юу руу зорьж байна?

– 2025 онд буюу жил гаруйн дараа манай хамтлагийн 30 жилийн ой болно. Тэр ажилдаа зориулж нэлээд олон ажил төлөвлөсөн байгаагийн нэг хэсэг нь шинэ дууны цомог гаргах юм.

Бид хоёр хоногийн өмнө хуучин дуунуудаараа студид зүгээр л шууд бичлэг хийсэн. Тэр бол бидний зүгээр студид сургуулилт хийж байхад манайхан авсан бичлэг байсан. Түүнийг хүмүүс таатай хүлээж авч байгаад бид баярлаж байгаа.

– Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.