Хөтлөгч Ц.Чойжилсүрэн, Э.Уянга нар хамтарч нэг телевизэд ажилласан цагаасаа хойш бие биедээ татагдаж хосууд болж байсан.Гэвч тэд хоёр тийш болж жүжигчин Уянга амьдрал зохиож 2 хүүхдийн ээж болсон. Харин Чойжилсүрэн гоонь эрийн амьдралаар амьдарч буй.
Тэгвэл тэрээр “11жилийн өмнө бид хоёр үерхэж байжээ. Алдаж, асгаж, хэрэлдэж, хэлэлцэж, хайрлаж, дурлаж, эморч, элийрч сайхан л дурсамж тэр цагтаа үлдээж. Урьд өмнө хос байсан гээд харилцаж болохгүй, хамтарч юм хийж болохгүй, заавал үзэн ядаж, таарахаараа ууртай нэгнээ харах ёстой гэсэн нэг тийм тогтсон ойлголт байх шиг. Гүйээ яахавд хос байхад л таарч тохироогүй болохоос мэндтэй устай, мэндийн зөрүүтэй, мэддэг юмаа нэгэндээ хэлж, хэрэв тус хэрэгтэй үе байвал тусалж нэгэндээ болно биздээ?
Заавал нэг заваан өөрийн бодол хэмжүүртээ хүмүүсийг байлгах гэсэн хүмүүс” гэжээ.
Салсан ч сайхан харилцаатай , дэмтэй тустай явдгийг энэ хоёроос харж болох нь.

