Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдсан цагаасаа үзэгчдээ байлдан дагуулсаар байгаа билээ. Хөөрхөн эмэгтэйчүүдтэй хамтлаг гэдгээрээ олноос онцгойрдог. Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэцэг, Б.Номин нар “Улаан явар” уран сайхны киноны нээлтийн үеэр манай дуран онцлон буулгалаа.
“Эмоци продакшн”-аас ажлын гараагаа эхэлж, өдгөө 10 гаруй жил тус хамтлагтаа уран бүтээлээ туурвин яваа чадварлаг залуу жүжигчид гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа бусдаас ялгарч чаддаг.






