Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

    06/29/2026

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

    06/29/2026

    Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

    06/29/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Түймэр, дэлбэрэлтэд өртсөн иргэн нас барлаа
Мэдээ

Түймэр, дэлбэрэлтэд өртсөн иргэн нас барлаа

Эрхэм админBy Эрхэм админ01/27/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн ачааны автомашин, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст бүртгэлтэй, Барилга захиалагчийн албаных нь дарга Эрдэнээгийн Мөнхнарангийн жолоодож явсан жийптэй мөргөлдсөний улмаас энэ сарын 24-ний 01.07 цагт дэлбэрч гурван гал сөнөөгч-аврагч амиа алдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу энэ сарын 27-ны 00.50 цагийн үед биеийнх нь 80-90 хувь нь түлэгдэн ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 19 настай залуу нас барлаа. Өөрөөр хэлбэл галд өртөж нас барсан хүний тоо дөрөв болжээ. Өнөөдөр 13.00 цагт Хангарди ордны 14 давхарт УОК, НОК-оос мэдээлэл хийхэд энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байх. Бидний авсан мэдээллээр талийгаач 19 настай С гэх залуу энэ сарын 24-ний шөнө болсон дэлбэрэлтийн үеэр машинтайгаа шатсан нэгэн аж. 

Олон нийтийн сүлжээнд гудамжны тал талд суурилуулсан хяналтын камерын бичлэгийг нийтэлж буй. Нэг бичлэгт нь онцгой байдлын албаны дөрвөн залуу дэлбэрч буй ёмкостид дарагдаж буй мэт харагдаж байгаа. Тэгвэл тэдний нэг нь дэлбэрэлтийн долгионд шидэгдэж, дарагдалгүй амьд гарч чаджээ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Дашваанжил” ХХК-ийнхныг олон улсын стандарт, аюулгүй байдлын журам хангаагүй, хямд үнэтэй, нимгэн төмөртэй, зориулалтын бус байж болзошгүй цистернээр аюултай ачаа тээвэрлэсэн үндэслэлээр шалгаж байгаа хэмээн бичих болсон. Юутай ч дөрвөн ч хүний амь эрсдэж, олон айл дөрвөн есийн хүйтэн жвар тачигнаж байсан шөнө орох оронгүй болсон хариуцлагыг “Дашваанжил” ХХК, түүний захирал Н.Баатаржав хүлээх ёстой санагдана. Яагаад гэхээр нэг машинтай шүргэлцэх төдийд хугарч, цоордог цистернээр аюултай ачааг зохих зөвшөөрөлгүйгээр нийслэл хот дундуур явуулсан нь тодорхой болоод байгаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.