Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх, түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 12 дурсгал нэмэгдлээ
Папарацци

“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх, түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 12 дурсгал нэмэгдлээ

Эрхэм админBy Эрхэм админ02/28/2024Updated:03/04/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 197 дурсгал бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг жагсаалтад 12 дурсгал зэрэглэл ахиж байна. Эдгээр дурсгалуудыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллагаас саналыг авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлсэн.

Үүнд:

1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн амны цогцолбор дурсгал;

2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Тошингийн амны цогцолбор дурсгал;

3. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Бага харгайтын хүн чулуун хөшөө;

4. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Овооно харын Хүннүгийн язгууртны булш;

5. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Шаахар толгойн хадны зураг;

6. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг;

7. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээний цогцолбор дурсгал;

8. Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнжийн балгас;

9. Увс аймгийн Өмнөговь сумын Шар булгийн Онцын хадны зураг;

10. Ховд аймгийн Жаргалан сумын Сангийн хэрэм;

11. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн голын буган чулуун хөшөөд;

12. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэрмандалын бичээс зэрэг шинжлэх ухааны үнэ цэнтэй дурсгалууд юм.

Энэхүү дурсгалуудыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.