Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

    06/26/2026

    Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

    06/26/2026

    Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

    06/26/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»60 настай эр согтуудаа Саппорогийн биеэ үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алджээ
Мэдээ

60 настай эр согтуудаа Саппорогийн биеэ үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алджээ

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

60-тай эр согтуудаа Саппарогийн бие үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Ч.Б, Б.Б  нар бүлэглэн шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч хохирогч Б.А-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,900,000 төгрөгийг  нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.А-г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны орчимд буугаад замын хажуу талаас такси бариад  Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад 1 эмэгтэй дагуулаад “АТМ”-ээс 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, хэдэн лааз пиво аваад  зочид буудалд орсон.  Удалгүй анх танилцсан халимган үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад дөрвүүлээ болсон. Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь “надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан. Тэр хооронд миний данснаас 1,900,000 төгрөг гарган авчээ. Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан.” гэжээ.

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогчид 1,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Тиймээс СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид хохирлоо барагдуулж гэм буруугаа хүлээсэн тул тус бүрийг нь нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн сан
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.