Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хүн төрөлхтөний түүхэнд анх удаагаа ОХУ хорт хавдрын вакцин бүтээснээ зарлав
Мэдээ

Хүн төрөлхтөний түүхэнд анх удаагаа ОХУ хорт хавдрын вакцин бүтээснээ зарлав

Эрхэм админBy Эрхэм админ12/23/2024Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ОХУ хорт хавдрын эсрэг “mRNA” технологийн вакциныг бүтээж, анагаах ухааны томоохон нээлт хийсэн гэдгээ зарлалаа. Мөн 2025 он гэхэд өвчтөнүүдэд үнэ төлбөргүй түгээхээр болсныг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн анагаах ухааны судалгааны төвийн ерөнхий захирал Андрей Каприн мэдэгдэв.

Энэхүү вакцин нь хэд хэдэн судалгааны төвүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Гамалеягийн тархвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбургийн хэлснээр шинэ вакцин хавдрын өсөлтийг дарангуйлж, үсэрхийлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх чадвартай болох нь эмнэл зүйн урьдчилсан туршилтуудаар батлагджээ.

“mRNA” технологийн вакцин нь хүний бие махбодид рибонуклейн хүчлийн хэсгийг нэвтрүүлж, эсийг тодорхой уураг үйлдвэрлэхэд хүргэдэг. Рибонуклейн хүчил нь амьд эсийн ихэнх биологийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай полимер молекул юм. Дархлааны систем нь тухайн уургийг гадны биет гэж хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэх эсрэг биетийг үүсгэдэг.

Вакцины хөгжүүлэлтэд хиймэл оюун ухааныг ашиглах аж. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар вакцин бүтээхэд шаардагдах хугацааг богиносгоно. Нарийн хэлбэл, үйл явцыг нэг цагийн дотор дуусгах боломжтой гэдгийг Александр Гинцбург онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC TV 18

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.