Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр уламжлал болсон хаврын мод тарих цаг эхэлж байна. Монголчууд бид эрт үеэс тэнгэр эцэг, газар ээж хэмээн сүсэлж, газар дэлхий, ургамал, мод, мал ахуйгаа шүтэн амьдарч зуун зууныг үдсэн бахархам түүхтэй нүүдэлчин түмэн. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн зүй бус хэрэглээнээс үүдэн уул дүүрэн ойн сан маань багасаж, ургамал ногоо нь халиурсан хээр талын минь хөрс доройтож, цөлжих аюул нүүрлээд байна. Ийм эгзэгтэй үед улс орноороо мод тарьж ургуулах хөдөлгөөн өрнүүлж, эх оронч монгол хүн бүр “уухай” хэмээн хоёргүй сэтгэлээр дэмжиж байгаа билээ.
Эрт үеэс өвөг дээдэс минь байгалийн бага эргэлтийн тухай ярьж ойлгуулж, “амьтай бүхэн нэгэн цагт дуусаж, хөрст дэлхийдээ шингэн шим тэжээл болдог жамтай” хэмээн сургаж байв. Тэгэхээр орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан буянт малынхаа ясыг боловсруулж, Монголдоо үйлдвэрлэсэн органик “Бона” бордоо нь өвөг дээдсийн арга ухааныг өнөө цагт сэргээн хөгжүүлж буй уламжлалт аргын нэг юм. Бона бордоог модны суулгац, мод шилжүүлэн суулгах үед хэрэглэснээр түүний стресс даах чадварыг нэмэгдүүлж, хөрсийг дээд зэргийн тэжээллэг болгож, ямар ч мод, суулгацыг найдвартай ургах нөхцөлөөр хангана. Бона бордоо нь ус чийг багатай үед ч тарьсан моддыг хөрсний шим тэжээлээр гурван жилийн турш таслахгүй.
Мод тарих нь нэг насны буян гэдэг. Харин тарьсан бүхнээ ургуулах нь бидний үүрэг билээ. Нэг модонд ердөө л 300 грамм “Бона” бордоо хэрэглэснээр ургахгүй байх эрсдэлээс бүрэн хамгаална. Эрүүл хөрс бол бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн баялаг. Эрүүл хөрсөө хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг бид хүлээсэн. Тарьсан бүхэн ургаж, ургасан бүхэн дэлгэрэн, уул тал маань ногоон модоор бүрхэгдэж, ус мөрний урсац сэргэн, хүн амьтны зоо тэнийж өнө эртний эх орон минь мандан бадарч, хөгжин дэвшиж байх учиртай.
Тэгвэл малын хаягдал яс боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгж болох “Промон трейд” ХХК-ийн зүгээс Европын холбоо болон Монгол Улсын стандартын шаардлага хангасан, малын яс боловсруулж гаргасан, химийн нэмэлт бүтээгдэхүүн агуулаагүй, органик бордоог мод тарихдаа ашиглахыг Монголын аймаг, сум, орон нутгийн удирдлагууд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, уул уурхайн компаниуд болон иргэдэд уриалж буй юм.