Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ
Гэмт хэрэг

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

coolBy cool05/27/2025Updated:05/27/2025Сэтгэгдэл байхгүй9 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр, гэргий асан гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Тэдэнд холбогдох хэрэг нь нийт  42 хавтас, 10,256 хуудастай юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг

  • хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
  • түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,

Улаанбаатар хотод төрсөн 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат жүжигчин, Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг

  • хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
  • түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус буруутгаж байгаа юм.

Тэд ямар хэрэгт холблогдов?

Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар нь бүлэглэн “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү, орчуулагч Б.Сэцэн нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн Вүийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Кёкүшюзанбатбаяр, Б.Цэрэндорж нар нь “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вүаас 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Кёкүшюзанбатбаяр,Т.Баясгалан нар нь

Өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан “….” ХХК-иар “М…” бизнес бутик зочид буудал барих, Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Баясгалангийн өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.А-гийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан “Г” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу “Н” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 2.200.000.000 төгрөгийн үнэ бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр,
2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 4.400.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т” ХХК- д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 3.828.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 3.520.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “Г” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн дүү Д.Э-ийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Г” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,
Аяллын автобус 41-82 УБМ улсын дугаартай 410,800,000 төгрөгийн,
“Toyota land cruiser 80” загварын 70-76 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,
“Lexus 470” загварын 40-41 УНК улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57.512.000 төгрөг,
“Hummer” загварын 77-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,
“Lexus GS-350” загварын 29-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 31.620.000 төгрөг,
“Toyota land cruiser 100” загварын 78-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 71.890.000 төгрөг,
“BMW” загварын улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл 98.592.000 төгрөг,
“Bentley” загварын 06-66 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,
“Lexus 570” загварын 39-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 184.860.000 төгрөг,
“Toyota land cruiser 200” загварын 67-89 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 195.130.000 төгрөг,
“Benz” загварын 34-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 205.400.000 төгрөг, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

Т.Баясгалан төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.Кёкүшюзанбатбаяр, Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х” ХХК болон “Ө” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн. Тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1.900.000.000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1.000.000.000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1.223.000.000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4.123.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1.117.116.000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655.374.720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347.547.200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10.570.399.840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Кёкүшюзанбатбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн

17.3 дугаар зүйл.Залилах

17.3.2.2 …хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

18.6.1. 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дуучин Т.Баясгалангийн үйлдэлд нөхөртэй нь ижил зүйл ангиар яллагдагчаар тогтоосон байгаа.

Анхан шатны шүүхээс тэднийг цагаатгасан. Өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа 

гэмт хэрэг шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.