Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    НЦУГ: “Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга, зодооны хэрэгслүүд хурааж авсан

    06/02/2025

    Оюук барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа

    06/02/2025

    Гэгээлэг мэдээ: Монголын бүжигчид Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ГУРВАН АЛТАН медаль хүртлээ

    06/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна
нийтлэлчид

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

Эрхэм админBy Эрхэм админ05/30/2025Updated:05/30/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уншигч таны харж байгаа энэ барилга  Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр. Энэ байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул 2017 онд актлагдсан.

Нэгэнт ашиглагдах боломжгүй болсон тул уг байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд нурааж оронд нь шинээр орон сууц барихаар болон түүхтэй.

Харамсалтай нь 2017 онд эхэлсэн энэ ажил өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүйн улмаас өнөөдөр тус байрны оршин суугчид халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байгаа бөгөөд асуудлын шийдэл нь тодорхойгүй, төрийн төмөр нүүрийг харж байна.

Тодруулбал, тус байршилд төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар буюу одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газараас 20 удаа зарласан гэх боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй тул Барилга хот, байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.15-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй зохион байгуулах үед оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт тав буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, нийслэлийн оррн сууцны асуудал эрхэлсэн байгууллага хариуан хэрэгцүүлнэ” гэж заасныг баимтлан Нийслэлийн засаг даргын 2022 оны А\498 дугаар захирамжаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас Үнэлгээний хороо байгуулан сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж Нийслэлийн засаг даргын 2023 оны “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай ” А\800 дугаар захирамжаар “Мөнгөн цахиурт” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байна.

Гэвч “Мөнгөн цахиурт” ХХК нь барилга барих зөвшөөрөлгүй худалдаа болон барьцаалан зээлүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Барилга барих зөвшөөрөл болон туршлагатай эсэх нь тодорхойгүй “Мөнгөн цахиурт” ХХК яагаад ч юм уг байршилд барилга барихаар болж, оршин суугчидтай гэрээ байгуулан зарим айлыг өөр байршилд зоорийн давхарт оруулсан бол цөөн айлын байрыг нь асар хямдаар худалдан авсан гэх мэдээлэл бий. Мөн хэд хэдэн айлыг нүүвэл хоёр жилийнх нь түрээсийг сарын 450 000- 600 000 төгрөгөөр тооцон өгөх санал тавьсан байгаа юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр “Мөнгөн цахиурт” ХХК-ийн захирал А.Батбаярын хүргэн Н.Дамдинбазар гэх хүнтэй уулзсан бөгөөд

тэрбээр оршин суугчдаас зөрүүтэй мэдээлэл өгсөн.

Тодруулбал, өөрсдийн өмнө нь барьсан барилгад зарим айлыг оруулсан, удахгүй ашиглалтад орох барилгадаа орох саналыг ч оршин суугчдад санал болгосон гэдгийг хэлэв. Мөн оршин суугчдын эрх ашгийг огт хөндөөгүй ээ, ашигтай санал тавьсан гэх утга бүхий мэдээллийг өгсөн.

Өнөөдрийн байдлаар айлуудтай тохиролцоонд хүрэх асуудал удааширсантай холбоотойгоор тус байршилд  тэд цахилгаангүй, усгүй, халаалтгүй  байна.

Халуун ус 14 хоног тасрахад төвөгтэй байдаг бол энэ байрныхан ямар ч усгүй  2019 оноос хойш амьдарч байгаа юм. Халаалтыг нь 2019 онд тасалсан тул тус байрныхан өвлийн улиралд нэг өрөөндөө бөөгнөрч хэдэн давхар хөнжилтэй зутруухан өвөлждөг. Мөн байраа чөлөөл гэсэн “сүрдүүлэг”-т автаж энэ оноос цахилгааныг нь тасалсан.

Өнөөдөр эх орондоо, өөрийнхөө гэрт амьдрах гэхэд төр нь хувийн хэвшилтэй хамтран сүрийг үзүүлж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

Тиймээс тус байрны оршин суугчид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд бид энэ талаар дараагийн цувралд албаны эх сурвалжуудаас тодруулан хүргэх болно.

А.БАЯРМАА

Онцлох фото сурвалжлага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Оюук барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа

06/02/2025

Гэгээлэг мэдээ: Монголын бүжигчид Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ГУРВАН АЛТАН медаль хүртлээ

06/02/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТЭЦ-3-т гал гарч, эрчим хүчний хязгаарлалтын эрсдэл үүсч болзошгүй байна

06/02/2025
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

НЦУГ: “Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга, зодооны хэрэгслүүд хурааж авсан

06/02/2025

Оюук барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа

06/02/2025

Гэгээлэг мэдээ: Монголын бүжигчид Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ГУРВАН АЛТАН медаль хүртлээ

06/02/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТЭЦ-3-т гал гарч, эрчим хүчний хязгаарлалтын эрсдэл үүсч болзошгүй байна

06/02/2025

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.