Б.Жавхлан: Иргэдийн сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас бүрэн чөлөөлнө. Нэг сая төгрөгийн орлоготой хүн 800 мянган төгрөг дээрээ татвар төлөхгүй, 200 мянган төгрөгтөө татвар төлнө
Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянга хүртэлх худалдан авалтын 50 хувь, 800 мянгаас дээш дүнгийн 20 хувийг тус тус НӨАТ-өөс чөлөөлнө. Ингэснээр нийт иргэдийн 51 хувь нь НӨАТ-өөс бүрэн чөлөөлөгдөнө.
Эдгээрийг нэг дор хэрэгжүүлэхэд төсөвт ихээхэн ачаа болох тул 2026, 2027 онуудад хувааж хэрэгжүүлэхээр заасан” гэв.