Энэ зуны хамгийн том шоу тоглолт “ONE STAGE” 6 дугаар сарын 14-нд Socialpay Park-д болох гэж байна.
Монголын хамгийн анхны зочин артистгүй тоглолт болох “ONE STAGE”-н тайзнаа Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection галыг асааж, та бидний дурсамжид мөнхлөгдсөн үе үеийн супер хит дуунуудаа толилуулах гэж байна.
Тоглолтоор дуулагдах 60 дууны жагсаалт аль хэдийн гарсан бөгөөд уйдах завгүй нэгэн үдэш өнгөрөх нь ээ. DJ art-ийн гайхамшгийг мэдрүүлж, шилдгийн шилдэг дуунуудаа толилуулахаар 5 артист бэлтгэлээ базааж байна.
Тоглолтын найруулагчаар 30 жилийн түүхт монголын хамгийн том продакшн болох On’n Off продакшны ерөнхий захирал, найруулагч, МУУГЗ С.Ононбат ажиллаж байгаа гэнэ.
Амьд хөгжмийг хослуулах “ONE STAGE” тоглолтоор хайртай дуучдаа дэргэдээс харж, дуу хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй.
“Бусдын хайрыг хүндэл” дуугаар хайраа сэргээж, Гандан бууралгүй өнгөрүүлсэн он цагаа дурсаж, “Тэр л охинд” дуугаар тэр нэгэн охиныг дурсаж, Чи бүхнээс илүү гэдгийг Чихэнд чинь шивнэж мэдрүүлэх тэр л догдлом үдшийг хамтдаа өнгөрүүлцгээе.
Сануулж хэлэхэд тоглолтын Early bird тасалбарын хугацаа өнөөдөр дуусаж байгаа гэнэ.
Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection хамтлагийн үнэнч фэнүүд, сонсогчдоо 6 дугаар сарын 14-нд Socialpay Park-д уулзацгаая.
Хамтдаа дуулж, догдолж, уярцгаая…
Тасалбар авах: https://shoppy.mn/products/one-stage-250614