Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т. БАТМӨНХ болон түүний удирдлага доор ажиллаж байгаа хүмүүс төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарцуулж байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ.
Тэгвэл энэ удаад Т.Батмөнх өөрийнхөө хүүг Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн албанд төрсөн хүүгээ оруулсан гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл азтай аавын хүүгийн ордог газарт дарга аавтай бол ногоон гэрлээр орж болдог гэдгийн жишээ боллоо хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид жиг жуг гэлцэж байна.
Аав нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, хүү нь санхүүгийн албанд ажиллахаар “цус ойртож”, “идэж уух” нь ихсэх нь гэх хардлага байгааг онцлон ярих хүмүүс ч байна.
Би энэ талаар эргэж мэдээлэх болно.

