Gangbay хамтлагийн ахлагч Гангаа болон дуучин Мино буюу Аминхүслэн нарын гэр бүлд дахин нэг баярт мэдээ нэмэгдлээ.
Дуучин Миногийн хувьд охидын хамтлагт уран бүтээл туурвиж явсан бөгөөд нэг хүүтэй. Харин энэ удаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Харин Гангаа хүүтэй болж, бяцхан хүүгийн өлмий зургаар гэр бүлийнхэн нь аз жаргалаа хуваалцжээ.
Шинэхэн аав, ээж болон гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье! 

