Улс төрч Ж.Батзандан Ардчилсан намын дотоод нөхцөл байдал болон ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Ардчилсан нам ялах боломжтой нэр дэвшигч дээр төвлөрөх ёстой хэмээгээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Ж.Батзандан “Ардчилсан нам тэнэг байж болно. Гэхдээ ялах хүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг дарга явах ёстой. Ялах болно. Бид бүх хүчээрээ дэмжинэ” хэмээн мэдэгдэв.
Мөн тэрбээр “МАНАН зориуд худал мэдээлэл тарааж байна. Ар хударгаар том хулгай хийж байна. Миний өмнөөс бүү шийдвэр гарга” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

