Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийг уриалж байна
Папарацци

Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийг уриалж байна

Эрхэм админBy Эрхэм админ03/26/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

​Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийт 673,466 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласнаас 34,802 нь гэмт хэргийн, 165,352 нь замын зөрчлийн, 41.909 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 107,773дуудлага мэдээлэл дээр ажилласан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 5,857, зам тээврийн ослын 25,218, зөрчлийн 6,069, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 6,681 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Дуудлага бүрт цаг алдалгүй очиж ажиллах үүрэгтэй цагдаагийн нэг тээврийн хэрэгсэл хоногт дунджаар 60-70 дуудлага, мэдээлэлд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллгаааны журамд зааснаар нэг дуудлага, мэдээлэл 15 минутын дотор очих үүрэгтэй боловч замын түгжрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүрэхэд хүндрэл үүсэж байна.

Цагдаагийн байгууллагаас яаралтай тусламжийн үйл ажиллагааг саадгүй явуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөнд оролцогчдод дараах анхааруулгыг хүргэж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 4.4-т зааснаар тусгай дуут болон гэрлэн дохио ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл (түргэн тусламж, гал унтраах, цагдаа зэрэг) ойртон ирж яваа тохиолдолд бусад тээврийн хэрэгслийн жолооч нар яаралтайгаар зам тавьж өгч, тэдгээрийн саадгүй, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэл нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг тул иргэн бүр хариуцлагатай хандаж, хөдөлгөөний соёлыг эрхэмлэн, зам тавьж өгөхийг уриалж байна.

ЖОЛООЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Тусгай дуут болон гэрлэн дохио сонссон, харсан даруйд сандралгүйгээр хурд сааруулж, аюулгүй байдлыг ханган зам тавьж өгнө.

• Аль болох баруун гар тийш шахаж, уулзвар болон нарийн хэсэгт саад учруулахгүй байхыг анхаарна.
• Огцом тоормослох, гэнэтийн хөдөлгөөн хийхээс зайлсхийж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг давхар тооцоолох.
• Тусгай дуут дохиотой тээврийн хэрэгслийн араас дагаж явах, давуу байдал ашиглахыг хориглоно.
• Уулзвар дээр орж амжаагүй бол түр хүлээж, замыг бүрэн чөлөөлсний дараа хөдөлгөөнөөүргэлжлүүлнэ.
• Явган зорчигчид болон бусад оролцогчдод анхаарал хандуулж, осол гаргах эрсдэлээс сэргийлэх.
• Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, соёлтой, хариуцлагатай оролцохыг эрхэмлэнэүү.

Та зам тавьж өгснөөр хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.