Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа
Папарацци

Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

Эрхэм админBy Эрхэм админ04/02/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Дуу хоолой болон алхах чадварт нь нөлөөлсөн эдгэршгүй өвчнөөр оношлогдсоноосоо хойш дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсныг Канадын поп од Селин Дион өчигдөр зарлажээ. Тэрбээр энэ оны ес, аравдугаар саруудад 40,000 хүний суудалтай Парисын La Defense Arena цогцолборт 10 орой концертоо тоглохоор болсон байна.

Селин Дион 58 насныхаа төрсөн өдөр шинэ тоглолтын товоо зарлажээ. Тэрбээр тайзанд дахин гарах болсноо миний амьдралын хамгийн сайхан бэлэг гэж тодорхойлсон юм.

Эрүүл мэндийнхээ талаар тэр “Миний бие сайн, эрүүл мэндээ сайн зохицуулж, сэтгэл санаа өөдрөг байгаа. Би дахин дуулж эхэлсэн төдийгүй бага зэрэг бүжиглэдэг болсон. Гэхдээ би та бүхэнд маш чухал нэг зүйлийг хэлэх ёстой. Сүүлийн хэдэн жилийн турш өдөр бүр би та бүхний залбирал, дэмжлэг, сайхан сэтгэл, хайрыг мэдэрч байлаа” гэж инстаграм хуудсандаа бичжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр эрэлттэй уран бүтээлчдийн нэг болох Дион 2020 оны гуравдугаар сарын 8-нд Нью Жерси мужийн Ньюарк хотод сүүлчийн удаа тоглож байсан юм.

Үүний дараа түүний Courage аялан тоглолт цар тахлын улмаас тасалдсан бол дараа нь Stiff Person Syndrome (хөдөлгөөнгүй хүний синдром) хэмээх өвчтэй болсноо зарлаж байв.

Селин Дионы тоглолтын тасалбар дөрөвдүгээр сарын 7-ноос зарагдаж эхлэх гэнэ. Шүтэн бишрэгчид нь өнөөдрөөс урьдчилан захиалж эхлэх боломжтой юм байна.

Даваа гарагийн орой Эйфелийн цамхаг Парис, Би бэлэн байна гэсэн үгсээр гэрэлтэж, хит дуунуудыг эгшиглүүлсэн нь Дионы эргэн ирэлтийг тэмдэглэсэн хэрэг байв.

Селин Дион ховор өвчнөөр оношлогдсоноо 2022 оны арванхоёрдугаар сард зарлаж байсан юм. SPS өвчнөөр өнөөдөр дэлхий даяар 8,000 орчим хүн шаналж байгаа гэсэн тоо бий. Энэ нь мэдрэлээс булчин руу чиглэсэн дохио зөв ажиллахгүй байгаагаас үүдэн гардаг мэдрэлийн өвчин юм. Үүний улмаас булчингууд агшиж, хөдөлгөөнд нөлөөлдөг.

Одоогоор уг өвчнийг эмчлэх арга байхгүй байгаа.

Дуу дуулахад хоолойн булчин нь чангарахад өвчний шинж тэмдгээ Дион анх мэдэрсэн тухай хэвлэлд ярьж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тэр долоо хоногийн таван өдөр спортын болон дуу хоолойн эмчилгээ хийлгэж байсан байна. Энэ хүчин чармайлт нь үр дүнгээ өгч 2024 оны Парисын Зуны Олимпын наадмын нээлтийн ёслолд Дион оролцож, алдарт Эдит Пиафын Hymne a I’Amour сонгодог дууг Эйфелийн цамхаг дээрээс дуулж байсан юм

Эх сурвалж: BBC

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.