Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Парламентын ягааны гудамж гэх үү?
нийтлэлчид

Парламентын ягааны гудамж гэх үү?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/16/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Парламентын ягааны гудамж гэх үү?

Манай ягаанууд, айлын ягаануудтай адилхан болоод байгаа нь л миний сэтгэлийг ихэд түгшээж байна. Лос Анжелос, Амстердам гээд дэлхийн томоохон хотуудын олонх нь албан бусаар ягааны гудамжтай. За зарим жуулчдын зорьж очдог төв цэг. Гэтэл манай эмэгтэй гишүүд шалтгаан л гарвал ягаанаар ижилсдэг боллоо. 2024 оноос хойш гурав дахь ягааралт энэ байлаа. Энэ бол хүйсийн ялгаа, хувцасны сонголтоор эргэн тойрныхоо хүмүүс, танхим нэгтнүүдээ бүллидэж байгаа нэг хэлбэр. Тэр тусмаа УИХ-ын танхимд, тэгэхдээ бүр ёс зүй, хариуцлагын талаар авч хэлэлцсэн өдөр ягаарлаа. Үзэл санааны ягааны гудамж уу, эсвэл үнэн утгаараа үнэ мөнгөний ягааралт байв уу? Хэдхэн сарын өмнө гишүүдийг эргүүлэн татах хууль санаачилна гээд лайвдаж байсан эмэгтэй яв ягаахан хүрэмтэй ирж, яралзтал хэрэлдэхийг хараад Ягааны гудамж утгаараа Монголын парламентад байрлах болоо юу гэж асуумаар санагдлаа. Ер нь бол Монгол Улс нэг л төртэй.

Тэнд эмэгтэй төр, эрэгтэй төр гэж байхгүй. Гэтэл Парламентийн эмэгтэй гишүүдийн холбоо гээд байгуулчихна. Үүгээрээ эрчүүдээ ялгаварлаад байна уу, өөрсдийнхөө давуу юм уу, сул байдлыг тодотгон ялгаварлаад байна уу, ойлгомжгүй. Тэртэй тэргүй бид эмэгтэй гэдгийг нь харж л байгаа шүү дээ. Тэгснээ юм л бол бүллидэлтийн арга хэлбэрийг ашиглана. Үүнийгээ бүр ахлах ангийн охид шиг илэрхийлдэг тохиолдол ч бий.
-Чи яагаад ягаан хувцас өмсөөгүй юм бэ, биднээс татгалзаж байгаа юм уу?
– Ягаан өнгөөр гоёогүй нь урвагч шүү, тэрийг хар даа, хөх дээлтэй ирсэн байна, биднийг эсэргүүцэж байна…яг энэ байдлаараа зарим эгзэгтэй хууль батлах явцад ханддаг. Эрэгтэй гишүүдээ барих гэж оролддог. ” Татгалзсан нь манай тал биш шүү” гэж шивнэлдэх энүүхэнд. Үүнд нь төөрөлдсөн нөгөө Очирбат нарын гишүүд ” Манай ангийн охид, охидоо өмөөрнө” энэ тэр болоод шахаанд гүйгээд орчихсон ч байх шиг. Хүүе энэ эмэгтэйчүүд чинь танай ангийн охид биш, манай төрийн түшээд за. Өнөөдөр тэр бүллидэлтэнд Замира гишүүн хүчтэй өртлөө. Зарим гишүүн рүү дайрч арай зүрхлэхгүй байх шиг байгаа юм, түүнээс биш бүх ягааралтыг үл тоон, өөрөөрөө оршдог Батчимэг, Энхтуяа, Пунсалмаа, бас Хэрлэн байх аа, хэдэн хүн байна аа, байна. Энэхүү Парламент дахь бүллидэлтийн эхлэлийг Булгантуяа гишүүн өнөө алдарт 50.0 мянган доллартай хүн Монголд удаан хугацаагаар оршин суух эрхтэй байх талаар Хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөхөөр улайран зүтгүүлж байх үедээ эхлүүлсэн гэлцдэг. Одоо бол бүх намд халдварлаж, Ягааны гудамжны хэлбэрийг утгаар нь олчихлоо доо. Өнөөдөр бүр ч ил тод харагдлаа. Эрхэм дээд ягаан, эгэл бор хоёр ус тос шиг угаараа харагдлаа. Монголын парламент ягааны гудамж биш ээээ. Үзэл санаа, оюун ухаан, эрдэм мэдлэгийг ягаан өнгөөр орлуулахгүй эээ. Өндөр төр өнгө хөөгчдөөр дутахгүй эээ. Хамгийн гол нь ярьдаг үг, хэлдэг санаа, санаачилдаг хууль, биеэ авч явах улс төрийн соёлоороо ялгарах учиртай болохоос хувцасныхаа өнгөөр ялгарах шаардлагагүй. Ямар юмны чинь ягаан хүрэм, цамц вээ, яасан ч илүү зантай юм, яг өнөөдөр татварт дарлуулсан аж ахуйн нэгжүүд хаалгаа ээлж дараалан барьж байгааг л анхаармаар байна. Дээр нь УИХ-ын танхим жүжгийн дүрээ хувааж аваад гардаг, дүрдээ тааруулж хувцасладаг театрын тайз биш ээ. Үзэл санаа, үнэт зүйлийг ингэж хямдруулж, ягааны гудамжинд аваачиж шидээд, ягаан өнгөөр хайрцаглаад байж таарахгүй. Хувцсаараа шоудаж ялгараад л асуудлаа шийдчихдэг юм бол нам, намаараа өөр өөр өнгийн хувцас өмсөөд, сургуулийн сурагч шиг ижилсээд суучих лдаа, бид ч ялгахад амар. ИЗНН нь ногоон, АН нь хөх, МАН нь улаан, Үндэсний эвсэл хар ногоон…тэгээд ихрүүд шиг сууж байхгүй юу. Эцэст нь хэлэхэд, ямбатай гишүүдийн ягаан хүрмээр биш, ядарсан ардын махгүй шахам оройн хоолоор Монголын төр тодорхойлогдоно шүү! Үзэл санаа бол хүний зүрх сэтгэл, уураг тархи, сэтгэлгээнд байдаг, тийм ч учраас алдарт улаан нам хүртэл одоо хайрцаглаж чадахгүй болж байна. Гэтэл эмэгтэй гишүүд нь ингээд ягаан өнгөөр, хувцсаар хайрцаглачих юм байна лдаа, ягаан ороолт ч үгүй хүн бол за тэгээд дуус дуус, зайл зайл…

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.