Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    М.Дашбалжид сүй тавьжээ

    07/28/2026

    “ТЭРБУМТАН” Г.ГАНЗАЯАГИЙН БАЯРЫН АГШИН

    07/28/2026

    Жүжигчин Ц.Ганзориг жүжигчин Ж.Мөнхсайханд хандан ноцтой мэдэгдэл хийв

    07/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ
Гэмт хэрэг

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

coolНийтэлсэн: cool06/12/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тавдугаар сарын сүүлчээр өнгөрсөн жилүүдэд ч шалгаж байгаагүй олон хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Тодруулбал, эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь тус газрын статистикт дурдагдсан өмнөх хэргүүдээс өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 1000 давсан хэрэг нэг долоо хоногт мөрдөж байгаагүй гэхэд хилсдэхгүй.  Уг 1027 хэргээс 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дотор Төв аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг багтжээ. Тус аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Барилга захиалагч, орон сууцын корпорац” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Баттөгс нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан байна.

Тэд Өндөрширээт болон Архуст сумын чиглэлийн авто замын барилгын зураг боловсруулах гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Засмал зам” гэх компанитай байгуулсан аж. Улмаар тус аж ахуйн нэгжийн данс руу 40 сая төгрөг шилжүүлсэн нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл хэмээн мөрдөн шалгасан гэнэ.

Улмаар уг хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас  хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлэх юм.  Шүүхээс хэргийг хэлэлцээд гэм буруутай бол хуульд зааснаар ял оноох эсвэл цагаатгаж шийдэх болно.

Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй Д.Мөнхбаатар нь өдгөө Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын даргаар “дэвшин” ажиллаж байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

М.Дашбалжид сүй тавьжээ

07/28/2026

“ТЭРБУМТАН” Г.ГАНЗАЯАГИЙН БАЯРЫН АГШИН

07/28/2026

Жүжигчин Ц.Ганзориг жүжигчин Ж.Мөнхсайханд хандан ноцтой мэдэгдэл хийв

07/28/2026

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.