12 цагийн туршид салсан эхнэртээ ёс бусаар хандаж, хүчирхийлэл, харгислал үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тэгвэл хүчирхийлэл үйлдсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагч “П”-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хассан шийдвэр гаргажээ.


