Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, “Гаалийн Баатар” хэмээн олонд танигдсан Х.Баатар зуурдаар таалал төгсжээ.
Тэрээр Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцах замдаа Өвгөн овоо орчимд уул, овоондоо мөргөхөөр явж байх үедээ зам тээврийн осолд орсон байна.
Урьдчилсан мэдээллээр, түүний зорчиж явсан автомашин өгсүүр замд хүч алдан онхолдсоны улмаас осол гарчээ.
Харамсалтай нь уг ослын улмаас хоёр хүн амь насаа алдсаны нэг нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар байсан байна.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
