Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

    06/26/2026

    Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

    06/26/2026

    Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

    06/26/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо
Гэмт хэрэг

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

coolBy cool06/26/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өвөрхангай аймгийн засаг дарга  асан А.Ишдорж засаг даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай И-г “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч амийг нь хохироосон хэрэгт нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх жолоо барих эрхийг нь гурван жил хасаж, нэг жил тэнсэн харгалзах ял авсан.

Үүнээс гадна А.Ишдорж Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйлчилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн хэргээр  буюу бусдад эдийн засгийн давуу байдал олгосон хэргээр  нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 12 сая  төгрөгөөр торгох ял авсан юм.

Түүний холбогдсон дахин нэг хэрэг шүүхийн шатанд байгаа. Тодруулбал, эхнэрийнхээ дүүгийн дансаар бусдаас мөнгө авсан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан билээ. Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.25/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болголоо.

Өмнө нь шүүхээс хоёр ч удаа ял сонссон Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийн хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа 

гэмт хэрэг шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.