Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ОЛОН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ДАМЖУУЛАГЧ “MNBC” ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДЛАА
Папарацци

ОЛОН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ДАМЖУУЛАГЧ “MNBC” ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДЛАА

admin123Нийтэлсэн: admin12304/30/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ нь орон орны сэтгүүлчдийг хувьд маш хүндэтгэн тэмдэглэдэг байрын өдөр. Гэтэл Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоос хэдхэн хоногийн өмнө  олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг кабелийн суваг болох MNBC-нь ТВ-8 телевизийн эфирийг хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халджээ.

Олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг MNBC компани нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хааж, үндсэн үүргээ умартлаа. Олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээний журмын 11.4 дүгээр зүйлд зааснаар  “Олон Сувгийг Дамжуулах Үйлчилгээ Эрхлэгч нь тухайн орон нутагт Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй  радио, телевиз болон орон даяар нэвтрүүлгээ дамжуулах эрх бүхий үйлчилгээ эрхлэгчдийг сүлжээндээ  холбох үүрэгтэй.” гэж заасан байдаг.

 

Гэвч тус Олон сувгийн үйлчилгээ дамжуулагч  MNBC компани нь энэхүү үүргээ умартаж, ТВ 8 телевизийн эфирийг хаасан нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 1, 2-р зүйл заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, зүй бус үйлдэл юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, иргэдийн үг хэлэх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд халдсан явдал болж байна. Энэ талаар MNBC-ийн удирдлагатайхолбогдож лавлахад Ард түмний толь 19001952 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдийн мэдээллийн дагуу бэлдсэн “Туулын бургасыг шөнө тайрч байна” гэсэн мэдээнээс болсон гэх тайлбар өгсөн байна.

ТВ 8 телевизийн утсанд өдөрт хэдэн арван дуудлага ирдэг, энэ дагуу ард түмнийхээ хүсэлтээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Гэтэл нэг мэдээ MNBC олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн санаанд нийцээгүйн төлөө ТВ-8 телевизийн эфирийг дөрөвдүгээр сарын 26-наас хойш хааж, ТВ-8 телевизийг болон, телевиз үзэгчдийг үл хүндэтгэсэн, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Энэ нь зөвхөн ТВ 8 телевиз төдийгүй, цаашид Монголын өргөн сувгаар нэвтэрдэг телевизүүдийн эфирийг хааж, дуу хоолойг боомилох гэсэн явдал гэж үзэж байна. MNBC суваг нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хаасан нь Монголын телевизийн түүхэнд гараагүй, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл. Цаашид Монголын телевизүүдийн холбооны гишүүн бусад телевизүүдэд тохиолдохгүй гэх баталгаагүй явдал болж байна. Иймд “ТВ-8” телевизийн үзэгчдийг хүндэлж, эфирийг нь нээж өгөхийг телевиз үзэгчид шаардаж байна. Энэ явдал цаашид өргөн нэвтрүүлгийн бусад телевизийг хааж боох зүй бус үйлдэл дахин гарахаас сэргийлж Монголын телевизүүдийн холбоо дуу хоолойгоо нэгтгэж байна.

Удахгүй дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Гэтэл Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж Олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг  MNBC суваг нь ТВ 8 телевизийн үйл ажиллагаанд саад учруулж, өөрийнхөө сувгаар нэвтрэх эрхийг хаасан нь Монголд битгий хэл Дэлхийн хэвлэлийн, тэр тусмаателевизийн түүхэнд гараагүй шившигтэй явдал болж байна.

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.