Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо
Папарацци

АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо

admin123Нийтэлсэн: admin12305/23/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы маханд хийсэн органик бус хүнцлийн шинжилгээ эерэг гарсан тухай The Wall Street Journal болон the Associated Press зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ. Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан байна.

Хүнцэл их хэмжээгээр илрэх болсон нь тахиаг хүнцлээр бордож, өсгөдөг байсантай холбоотой байжээ. 2006 оноос эхлэн АНУ-д тахианы өсөлтийг хурдасгах зорилгоор хүнцлийг ашиглах болсон байна. Ингэснээр тахианд их тэжээл өгөхгүйгээр хүнцлийн тусламжтайгаар таргалуулах болжээ. Түүнчлэн махны өнгийг сэргээн харагдуулахад тусалдаг тул тахианаас гадна цацагт хяруул, гахайны маханд ч өргөнөөр ашигладаг байна.

АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо

Тахианы мах нь хүнийг үхэлд хүргэх аюултай түвшинд хүрч, хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болсонтой холбогдуулж АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы махан дахь хүнцлийн хэмжээг бага хэмжээнд буюу хүн хүнсэндээ хэрэглэхэд аюулгүй түвшинд байлгах шаардлага тавьжээ.

Хүнцэл нь хорт хавдар үүсгэгч бодис тул хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлэх аюултай байгаа тухай уг холбооноос анхааруулаад байна.

АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо

 

Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн шинжлэх ухааны Өмнөд Каролинийн Их сургуулиас “Тахианы мах үйлдвэрлэгч, худалдан борлуулагч үйлдвэр, байгууллагууд олон нийтээс махны процессыг нууж байна. Хүнцэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байх нь мөнгөн уснаас ч аюултай. Гурван валенттай хүнцэл нь таван валенттайгаас 60 дахин илүү аюултай. Хоол хүнсэндээ ийм хортой бүтээгдэхүүн хэрэглэх нь хорт хавдрын шалтгаан болохоос гадна, сэтгэц мэдрэлийн өвчин тусахад хүргэдэг” хэмээн мэдэгджээ.

Тус мэдэгдэлтэй холбогдуулан дэлхийн улс орнууд АНУ-аас тахианы мах экспортлох тухай эргэн харахад хүрч байна. Эрүүл хүнсийг эрхэмлэгч олон улс хорт хавдар үүсгэгч, хорт бодис агуулсан америк тахианаас татгалзах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.