Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Дипломгүй ч үг, итгэл даадаг залуусыг өндрөөр үнэлье
нийтлэлчид

Дипломгүй ч үг, итгэл даадаг залуусыг өндрөөр үнэлье

coolНийтэлсэн: cool05/26/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гудамжаар нэг диплом өвөртөлсөн ажилгүйчүүд” хэмээн олон хүн ундуйцсан үг чулууддаг. Дээд мэргэжилтэй ч ажил олдохгүй, олдсон ч голоод хийгээгүй цөөнгүй залуус зах дээр бараа зарж, дамын наймааны ченж болсон нь үнэн.

Өнөөдөр Монголд ромбо, диплом моодноос гарах хандлагатай байна. Их сургуульд дөрвөн жил суралцаад төгссөн залуус ажлын ярилцлагандаа л бүдэрч, эсхүл дагалдан ажилтны эхний сард л шантраад гарч оддогыг ажил олгогчид хэлдэг. Тиймээс ч хувь хүний хариуцлага, ухамсар, сэтгэлийн тэнхээ, шантрахгүй урмыг залуучуудад буй болгох нь онол, хичээлээс илүү чухал байгааг учирлах болов.

Сүүлийн үед ажил олгогчид, ажлын заранд заавал “их, дээд сургууль төгссөн байх” гэсэн улиг болсон шаардлагыг хасах болжээ. Харин түүний оронд үг, итгэл, хариуцлага даадаг байхыг л чухалчлах болж. Бас баярлалаа, баяртай, уучлаарай гэх эелдэг үгийг хэлж хэвшсэн байхад л болно гэнэ. Их, дээд сургуулийн диплом биш эзэмшсэн ур чадвар л хүний амьдралд хэрэг болдог гэдгийг ажил олгогчид харжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 (68.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (31.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.7 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлжээ.

Манайд Улсад өнөөдөр ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байна. Гэтэл дээд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгааг судалгаанд дурдсан байна.

Гэтэл үйлдвэрлэл, технологийн газруудад мэргэжилтэй ажилтан хомсдож, гагнуурчин, барилгачин, тоосгочин зэрэг мэргэжилтэй ажилтнууд дутаад байна. Манайд их сургууль төгссөн “дээд” мэргэжилтнүүд хангалттай байна. Харин нарийн мэргэжлийн буюу малчин, саальчин, гахайчин, тахиачин, оёдолчин, эсгүүрчин ч алга.

Өнгөрсөн онд ГОВЬ ХК, ГОЁО ХХК-иуд “Монгол ноолуур-дэлхийд” гэсэн зорилгынхоо хүрээнд ажилтай, орлоготой байхыг хүссэн 500 хүнийг цалинтай сургалтад хамруулж байнгын ажлын байраар хангах саналыг тавьж байв. Ингэхдээ нэхэх, ээрэх машин баригч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин зэрэг ажлын байрыг нээлттэй зарласан. Гэсэн ч цалинтай сургалтад хамрагдаж, ажлын байртай болох таатай нөхцлийг охид, залуус төдийлөн тоогоогүй.

Өнөөдөр оёдолчин хамгийн багадаа 1 сая төгрөгийн цалинтай байх юм. Оффисын ажилтнаас хавь илүү өндөр цалин. Тиймээс ч охидоо оюутан биш, оёдолчин болговол арай дөнгүүр амьдралын баталгаа хүлээж байна….

Г.Сүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.