Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Танин мэдэхүй: Цагаан Дара Эх Зээгт Наамал
нийтлэлчид

Танин мэдэхүй: Цагаан Дара Эх Зээгт Наамал

coolBy cool06/03/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нэр нь үл мэдэгдэх зураачийн бүтээсэн энэхүү хосгүй үнэт бүтээл нь Монголын урлагийн түүхэнд бүтээгдсэн монументаль дөрвөн зээгт наамлын нэг бөгөөд торгон дээр торгоор зээглэснээрээ гайхамшгийг харуулсан онцлогтой үзмэр билээ. Эдгээр бүтээлүүдийн талаар болон хэрхэн дэлгэж, зургийг нь авч баримжуулсан талаар өгүүлэх цуврал нийтлэлийн хэсгээс хүргэж байна.

Хосгүй үнэт энэ бүтээл нь эргэн тойрон улаан ба шар торгон хүрээтэй, хөх торгон захтай. Бүтээлийн зургийн дээд доод тал улаан торгон өртэй, урд нүүрэнд хөндлөн 85–220 см-ийн зайтай 6 олсон бэхэлгээг оёсон бөгөөд 1090 х 1540 см-ийн хэмжээтэй.

Энэхүү бүтээлийн гол дүрийг монголоор “Цагаан дара эх”, төвдөөр “Долгар”, санскритаар “Sita Tara”, англиар “White Tara” хэмээн нэрлэдэг бөгөөд монголчуудын дунд Цагаан дара эх нэрээрээ алдаршсан юм.

Насны гурван бурхан, хорин нэгэн дарь эхийн нэг, цаст уулын туяаг булаам тунгалаг цагаан дүрт Цагаан дара эхийг бүтээлийн голд үлэмж томоор дүрслэн, дээд талд хөх тэнгэр ногоон, ягаан үүлс, нар сар, доод хэсгээр нь хээр тал, усны шувууд бүхий байгалийн сайхны дунд цогцлоон дүрсэлсэн.


Цагаан дара эх нь цагаан бадамлянхуа цэцгийг битүү тойруулан чимэглэсэн сэнтийн дээр “Очир” завилгаагаар цэх шулуун сууж, сэтгэлийг булаагч, баруун мутраа сунган “Дээдийг өгөгч” намбаар тэргүүтэн дөрвөн үйлсийг бэлгэдсэн, зүүн мутартаа мөрөн дээрх удвал цэцгийн нарийхан үзүүр хэсгээс барьсан алгаа нааш харуулж эрхий хуруу, ядам хуруугаа үзүүрээр нь нийлүүлэн, “Аврал өгөгч” байдлаар найман аюулыг гэтэлгэхээр заларна.


Дара эх нь баруун тийш ялимгүй гилжийлгэсэн тэргүүндээ “Рэн –аа” хэмээх таван дэлбээтэй эрдэнийн титэм өмссөн бөгөөд хүзүү, гар, хөл, бэлхүүс, үснийхээ оройд эрдэнэ бүхий гоёмсог чимэглэлтэй, цээж болон бүсэлхийндээ торгомсог нимгэн өмсгөлтэй.

Цагаан дара эхийн үл мэдэг инээмсэглэж буй намрын дэлгэр саран мэт цагаан өнгөт дүгрэг, амирлангуй нигууртаа задгай нарийхан хар хөмсөгтэй, арвай нуман хэлбэрийн давхраалаг мэлмий нь зөөлөн цоглог харцаар ширтэнэ. Эгц шулуун хамартай, бөмбөгөрдүү улаан уруултай, мишээл тодрох дүртэй агаад өөрийн 2 мэлмийгээс гадна магнайдаа нэг, хоёр алга, хоёр уландаа тус бүр нэжгээд бүгд долоон мэлмийтэй. Түүний тэргүүн тушаа улаан зээгтэй цайвар ногоон захтай ногоон өнгөтэй оюуны гэрэл, солонгон хүрээтэй, хөх дэвсгэртэй алтан цацраг бүхий лагшингийн гэрэл байна

Уг бурханыг ёсчлон шүтвээс элдэв аюул зовлон, өвчин зэтгэр үл зохилдохын шалтгаан бүхнийг амирлуулж, аз жаргал, нас буян арвижихын бэлгэдлээр үзэсгэлэнт идэр залуу бүсгүйн дүрт Цагаан дара эхийг монголчууд хайрлан, биширч, магтаал тарнийг уншин өргөн дэлгэр шүтдэг билээ. Энэ бүтээл монголчуудын шашин шүтлэгтэй холбоотой боловч дүрслэх урлагийн түүхэнд монгол эмэгтэйн жаргалтай, амарлингуй, дотоод болоод гадаад гоо үзэсгэлэнгийн хослол, зохицолт дүрийг үлдээснээр түүний хосгүй үнэ цэнийг тодорхойлох буй заа.

Г.Лхагвадулам, Эрдэм шинжилгээний ажилтан

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Шүүхийн ажилчдаа чадавхжуул ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг ээ

03/31/2025

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

03/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.