Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ…
нийтлэлчид

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ…

coolНийтэлсэн: cool06/09/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эр нөхөр чинь гүзээгээ дааж ядан, халтар өмдтэй, хазгай захтай цамцтай аахилж явахад та хажууд нь өндөр өсгийт дээр донжигонож, брэндийн гэх шошготой цүнх худлаа савчаад хэрэггүй. Та ч бас арчаагүй харагдаж байна.

Хүүхэд чинь гэртээ утсаа маажаад, хийх ажил, хөгжих чиглэлгүй дөрвөн хананы дунд хориотой сууж байхад ээж та үсчинд өдрийг барж, маникюрт хямсаганаж суугаад яах юм. Сэтгэл зүрх чинь хов хоосон юм.

Гэрт чинь унших ном, учирлах ухаан байхгүй байхад та хувцасны дэлгүүрээр сэлгүүцэж, хуруундаа алт мөнгө зэрэгцүүлэн зүүгээд ч яалаа, үгүй ч яалаа. Муухай харагдаж байна.


Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцан, асуудлыг нь ойлгож амжихгүй байж найз хүүхнүүдтэйгээ хов базаж, хор хутгаад яана.

Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрэн, өвдлөө гэж дуугарч амжихгүй, өлслөө гэж хэлж чадахгүй нэрэлхэж явахад бүсгүй та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л бодит байдлаа хар, дүгнэ, хамтдаа зүтгэ.

Ханийнхаа халаасыг хоосолдогтойгоо адил зүрхийг нь дүүргэж чадаж байгаа юу?

Болзож буй залуугийнхаа нүд рүү нь харахгүй байж машинд нь сэтгэлээ өгөх хэрэггүй. Машин таныг хайрлахгүй, хүн л хайрлана.

Нөхрийнхөө эрүүл мэнд, залуу насаа үрэн байж олсон мөнгийг эрээн даашинз, ээмэг бөгжинд үрэхдээ ханиа хамтад нь задгай зоос шиг хайр найргүй үрж байгаагаа нэг удаа ч гэсэн бодсон уу?

Таны загвар хөөсөн гоё гутал, ганган үслэг эдлэлийн тоосонд гэр бүлийнхний чинь боловсрол дарагдаж хоцордогийг мэдэх үү?

Хүүхэд чинь шүдээ угааж мэдэхгүй, шүд нь хорхойтчихоод байхад та холливуд смайл хийлгээд яах юм. Тэртэй тэргүй та нар хамтдаа хэн нэгнийд зочлоход нүцгэн үнэн холливуд смайлаар нүүрэн дээрээс чинь таныг шоолон инээх болно.

За үлдсэнийг нь та үргэлжлүүлчих ээ…

Төмөр Хатагтай Солонго

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.