Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү 3.5 сая вон хандивлажээ
нийтлэлчид

Жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү 3.5 сая вон хандивлажээ

coolНийтэлсэн: cool06/24/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар нийлэн “Аримун” хэмээх продакшн байгуулж хамгийн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Буржаак хэмээх хүүгийн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн. Харин тэрбээр БНСУ-д киногоо толилуулж байх үедээ хандивын хайрцагт хандив цуглуулсан бөгөөд нийтдээ 3,5 сая вон буюу долоон сая гаруй төгрөг цуглуулж чаджээ.

Үүнийгээ тус улсад эмчлүүлж байгаа Эрхэс хэмээх Монгол хүүд хандив болгон өгч халуун зүрхээр дулаалцуулсан байна. БНСУ-д зорчих виз гарсан цагаас эхлэн ангийн найзтайгаа уулзахаар догдолсон тэрбээр “Эрхэс өндөр болсон болов уу, би Эрхэсээс өндөр болчихсон бол яана аа. Удаан өвдөж байгаа юм чинь царай нь муу байгаа болов уу” гэх зэргээр санаа нь зовниж байсан гэнэ. Харин тус улсад очсон цагаасаа хойш хандивын хайрцгаа идэвхтэй ажиллуулсан бяцхан хүү санасандаа хүрч, аянаа амжилттай дуусгаж чаджээ.

Тус киног жүжигчин Д.Ганцэцэг нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулан бүтээсэн. Хүнд өвчний улмаас хорвоог орхисон хайрт ханьдаа зориулан ийнхүү мөнхөд үлдэх бүтээл туурвисан тэрбээр хүүгээ ч мөн хүний дээд болгон өсгөн хүмүүжүүлж байгаа нь энэ ажээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.