Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Нэгэн удганы яриа…
нийтлэлчид

Нэгэн удганы яриа…

coolНийтэлсэн: cool07/22/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн удганы яриа…

30 орчим настай нэгэн залуу ирлээ. Тэр залуу бодлогоширсон итгэл муутайгаар яриагаа эхэллээ.
Миний амьдрал эхнээсээ л бүтэл муутай эхэлсэн.Одоо эхнэрээсээ салсан ажил хийхээр гарчих юм. Орлого мөнгөгүй ч боллоо. Би ер нь яасан хүн бэ.Өөрийгөө ч ойлгохоо байлаа. Та туслаач гэлээ.

Би ч явган бөөлж төөргийг нь үзлээ. Сэтгэл сайтай тусархуу зантай, хийсэн нүгэл бага л хүн юм. Гэтэл онгод- Эхийн хараал хүрсэн гэв.Ямар хачин юм бэ.

Эх нь юунд үрээ хараав.гэж асуутал: -Эх нь хүүхдээ байнга зүхдэг зүхэл нь биелсэн гэв. Ингээд би тэр залуугаас, Ер нь ээжтэйгээ ямар харьцаатай байдаг тухай асуув.

Миний ээж их хэцүү зантай хүн л дээ.Өсвөр наснаас минь тэнэгдүү, тэнэмэл, том болоод энэ яана. Олигтой амьдарч чадахуу гэх мэтээр их л загнадаг байлаа.

Аав маань намайг өмөөрч –Хүүхдээ битгий элдвээр хэлж бай гээд ээжтэй муудалцдаг байлаа. Удалгүй аав маань ч нас барлаа. Гэтэл бас л –Эцгийн заяа буянгүй амьтан болов. Элдэв ажил төрөл ярихаар –Бүтэхгүй бүтэхгүй. Чи чадахгүй гэх мэтээр буруу мушгина.

Бусад төрөл садангуудад намайг ёстой нөгөө бүтэлгүй нөхөр мэтээр ярина. Ийм байдлаар ээжтэйгээ таарамж муутай өдийг хүрлээ.Тэглээ гээд ээжтэйгээ тангараг тасралтай биш. Дэндүү өөрийнхөөрөө зөрүүд, бодолгүй яриатай ээжийгээ яалтай ч билээ.

Тэгэхээр эх хүн-үр хүүхдээ үзэн ядах, үргэлжид харааж зүхэж, загнах, тэдний ирээдүйн амьдралынх нь тухай муу муухайгаар хэлж зөгнөж ярих нь, хүүхдийнх нь хувь тавилан амьдралд, хүчтэй муу нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг, бид хоёр онгодын тусламжтайгаар мэдлээ. Тэгэхээр одоо яах вэ?

Ээждээ энэ бүхнийг ний нуугүй хэл, та бие сэтгэлээ барьж бай, хэлэх үгээ бодож байж хэлж бай, хүү намайгаа элдвээр муугаар хэлэхээ боль гээд учирлаж, хэлж гуй гэвэл, -Тэгвэл бүүр аймаар юм болно. Ээж миний үгийг сонсохыг хүсдэггүй, ер нь их өөрийнхөөрөө, зөрүүд зантай, ойлгохгүй гэлээ.

Тэгвэл одоо яах вэ?

Өдий насыг насалсан эх хүн, үр хүүхэдтэйгээ одоо хүртэл дотно харьцаа үүсгэж чадахгүй байгааг яалтай ч билээ. -Чи ээждээ цагаан сэтгэлийн бэлгэдэл болсон сүү л сайн өргөж байдаа, тэгвэл тэр биелээд байгаа муухай хэл нь цайрах болов уу гэж зөвлөлөө.

Нэгэн улсын ерөнхийлөгчийг ээж нь, хүүгээ хүүхэд байхаас нь өглөө бүр: -Эрхэм ерөнхийлөгчөө сэрээрэй. гэж сэрээдэг байсан гэдгийг би нэгэнтээ уншиж байснаа санав. Амны билэгээс, ашидын билэг гэдэг энэ буюу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.