Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Түүх: Бичигтийн амны хадны зураг
Фото

Түүх: Бичигтийн амны хадны зураг

coolBy cool08/02/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Баян уулын Бичигтийн аманд орших хадны сийлмэл зураг.
Эндэхийн хаднаа эртний хүмүүс хүн, амьтан, тамга тэмдэг зэрэг олон зуун зургийг цоолборлон сийлж үлдээжээ. Энд хамгийн олон дүрслэгдсэн амьтан бол янгир, дараа нь буга орно. Тэдгээрийг ганц хоёроос авахуулаад бүхэл бүтэн сүргээр нь цоолборлосон байдаг. Бугыг бодит байдлаар дүрслэхээс гадна шувуу шиг урт нарийхан хошуутай, хээ угалз мэт олон салаа эвэртэй, гоёмсог урт биетэйгээр ихэд загварчлан харуулсан байна. Амьтныг ийнхүү дүрслэх аргыг эртний урлаг судлалд “амьтныг загварчлан дүрслэх арга” хэмээн нэрлэдэг бөгөөд анх хүрэл зэвсгийн үед Монгол, Төв Азийн нутагт үүсэж төмрийн түрүү үед Ази, Европын хээр талын бүс нутаг даяар өргөн тархсан юм.
Янгир, бугыг анчид ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ нум сумаар харван намнаж буй байдлыг үзүүлсэн сэдэвтэй зураг олон байгаа нь тэр үеийн хүний амьдралд ан агнуур хичнээн чухал байсныг харуулах чухал баримт юм.
Мөн эндэхийн хаданд чоно, ирвэс, шилүүс зэрэг араатан амьтад аргаль, янгир, буга зэрэг амьтдыг элдэж хөөсөн, тойрч бүслээд барьж идэхийг завдан буй байдлыг дүрсэлсэн нь олон тохиолдоно. Эдгээр араатнуудыг амаа ангайж, шүдээ ярзайлгасан их догшин дүртэй зурж чадсан нь тухайн хадны зургийн урлалын гайхамшигт тал болно.
Адуу, үхэр, тэмээ мал хөтлөөд явж буй эсвэл морь, тэмээ унаад явж буй, ан гөрөө хийж буй хүмүүсийг олон дүрсэлснээс гадна морин тэрэг хөлөглөсөн хүний зураг бас бий. Хүмүүс морь малыг зайдан, бас эмээлтэй унасан байна. Хүнд анжсанд үхэр хөллөөд нэг хүн хөтлөж хоёр дахь хүн араас нь анжсаа залан газраа хагалж буй байдлыг харуулсан зураг олдсон нь Монголын говь нутгаас олдож буй газар тариалангийн холбогдолтой тун ховор дурсгал юм.
Бичигтийн амны зураг нь тоо хэмжээ, илэрхийлсэн сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил, уран сайхан, урлагийн бүхий л шинж чанараараа зөвхөн Монгол орны төдийгүй, хадны сийлмэл зураг өргөн тархсан Өмнөд Сибирь, Казахстан, Киргиз, Узбекстан, Баруун хойд Хятадын хадны зургийн дотор эрдэм шинжилгээний чухал ач холбогдол бүхий томоохон дурсгалын тоонд зүй ёсоор орно. Энд хүрэл зэвсгийн үеэс буюу ойролцоогоор НТӨ 3000 жилийн тэртээгээс дундад эртний үе буюу НТ YIII зууныг хүртлэх түүхийн олон үеийн туршид энэ амны хадны зургийг дахин дахин нэмж цоолборлосоор ирсэн ажээ.

танин мэдэхүй түүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.