Арлын японыг донсолгосон Асашёорюү Д.Дагвадорж аварга өдгөө өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт саатаж явна. Гэвч түүнийг тус аймгийн Хархорин музейн дарга бухимдуулаад авсан сурагтай. Энэ талаар тэрбээр “Хархорин музейн даргаар ямар гээчийн балай гарыг тавчихсан юм бээ!!! Үүх түүхээ ч мэддэггүй ийм хүнийг ямар албан тушаалтан нь томилдог байна” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Аса аварга муухан тайлбарлагчаас илүү, үзмэр үзэж яваа хүмүүст өөрийн үүх түүхийн мэдлэгээ гайхуулаад амжсан гэнэ.