Б.Самади хуримын зар дуулгана
Баян царайлаг гоонь эр гэгддэг Б.Самади тун удахгүй хуримын зар дуулгах нээ.

Тэрээр багагүй хугацаанд үерхэсэн н.Номин гэх бүсгүйтэй сүй тавихаар болсон байна. Хосуудын хувьд зэрэг зиндаа, нас намбаараа хосолдог тухай эх сурвалж мэдээллээ.

Б.Самади нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх бүсгүй гарч ирвэл гэрлэхээс хойш суухгүй” гэж ярьж байсан.

Алтай группын дэд ерөнхийлөгч тэрээр саяхан монголын Кэндогийн Xолбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн


