Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Би 1999 онд эгчтэйгээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж, таксинд явж халтуур хийдэг байлаа
нийтлэлчид

Би 1999 онд эгчтэйгээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж, таксинд явж халтуур хийдэг байлаа

coolНийтэлсэн: cool11/30/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Би 1999 онд эгчтэйгээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж, таксинд явж халтуур хийдэг байлаа. Дараа нь банкинд олон зуун сая төгрөгний ашиг хийж өгдөг дилер болсон боловч цалин минь 80 мянган төгрөг л байв. Ингэлээ гээд банкнаасаа бонус авч үзээгүй билээ. Гэхдээ үргэлж сэтгэлээрээ баян, өмнөө зорилго тавьж өнөөдрийг хүрчээ.

2004 оноос банкаа төлөөлж 7 хоног бүр олон улсын дилер Ганзориг гэж дуудуулан ТВ-ээр дэлхийн санхүүгийн захыг одоогийн УИХ-н гишүүн Оюунчимэгийн хамт тоймлон хүргэдэг байлаа. Хорооллын дэлгүүрээс авсан 4 мянган төгрөгний зангиа, 8 мянган төгрөгний срочик, 60 мянган төгрөгний костюмаараа гангарчихдаг л байсан юм даа.

Эрэгтэй хүн машин сонирхдог ба сонирхдоггүй гэж хоёр хуваагддаг юм билээ. Би бол сонирхдог нь.

Эрт дээр үеэс Порше машин авах юмсан хэмээн өнөөдрийг хүрчээ. Миний найзууд ч бараг залхсан байх, бараг л аваад уначихсан юм шиг ярьсаар нэг мэдсэн өнөөөдөр болжээ.

2018 онд би Голомт банкны гүйцэтгэх захирал байхдаа нэгэн шийдвэр гаргасан юм. Тэр нь би Голомт банк залуусын мөрөөдлийг биелүүлэх газар байгаасай. Энэ банк залуусын мөрөөдлийн жигүүр нь болоосой гэж бодоод шинэ жилийнхээ баяраар шилдэг ажилтандаа өөрийнхөө мөрөөдөөд авч чадаагүй Порше машиныг авч өгөхөөр шийдэж билээ.

Энэ зураг бол 2018 оны 12 сарын нэгэн өдөр Голомт банкны шинэ жилээр – өөрийнхөө мөрөөдөөд авч амжаагүй, ажилтандаа бэлэглэх гэж буй машиндаа гараа хүргэж буй байдал. Нэг талын адис авсан маягтай юм болов уу. Нөгөө бодлын аз билэгдэж адис хүртээсэн юм болов уу даа.

Монголын компаниуд залуусын хүслийг нухчин дардаг, үгүйсгэдэг, залуусын хиргүй сайхан мөрөөдлийг эвддэг газар биш харин тэдгээр залуусыг улам оргилуулах мөрөөдлийн жигүүр нь байгаасай.

Гүйцэтгэх захирлууд минь өөрийнхөө мөрөөдөөд хүрч чадаагүй оргилдоо залуучуудаа хүргээрэй. Удахгүй шинэ жил ч боллоо бэлгээ базаацгаана биз ээ.

Ө.Ганзориг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.