Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ!
нийтлэлчид

Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ!

coolBy cool12/22/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын гудамжинд 300-400 мянган машин таг гацаад нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, хар тугалга, тоос, тоосонцор, үнэрт органикийг 1-5 цаг үйдвэрлэнэ. Энд эдийн засгийн хохирол, хичнээн тонн шатахуун, цаг хугацааг хий хоосон үрж буйг би таашгүй. Улаанбаатар хотын замын түгжрэл шигээ улс орон таг гацчихсан, мэлэрсэн харагдаж магадгүй ээ. Тэгэхээр нэн түрүүнд автомашины түгжрэлийг шийдэх хэрэгтэй.

Монголчууд бид 10 мянган машинд зориулан барьсан замаа хичнээн өргөтгөөд 600 мянган автомашин явуулах боломжгүй. Гадны туршлагаас харахад автомашины түгжрэлийг эдийн засгийн, захиргаадалтын, албадлагын аргаар шийдсээр ирсэн байна. Маш амархан эдийн засгийн шийдэл бий.

Төрийн ордон, хотын захиргаа, яамдын авто зогсоолыг нэн түрүүнд өндөр төлбөртэй болго. Хашаанаасаа гарч чадахаа байсан гишүүд Төрийн ордоны зогсоолд машинаа цагт 100 мянгаар тавиг л дээ. Мөнгөө төлмөөргүй бол автобусаар яв, дугуй уна, эрүүл мэндээ бод, ард түмний амьдралтай танилц. 160 мянган төрийн албан хаагч жамбий машинаа унаж ирээд өглөөнөөс орой болтол үнэгүй зогсоолд тавьчихдаг. Тийм учраас хотын захиргаа, төрийн ордон, их дээд сургуулийн авто зогсоолын төлбөрийг цагийн 30-50 мянга болгоё. Харин Хархорин, Амгалан, Дэнжийн мянга, 7 буудал, Таван шар хавьцаа томоохон үнэ төлбөргүй, харуул манаатай авто зогсоолууд бий болгоё.

Хотын төв рүү ормоор бол тэр үнэгүй зогсоолд автомашинаа тавиад Улаанбаатар хот руугаа нийтийн тээврээр орог. Энд тэнд сул орхивол танкаар дайрдаггүй юм гэхэд улсын орлого болгочихож болно. Хотын залуу дарга С.Амарсайхан та стандартын дагуу үйлдвэрлэсэн автобусаар иргэдэд үйлчил. Нийтийн тээвэр чинь сэвхийгээд босчихно. Тэр метрогоо ч барина. Мөн хотын захиргаа ч юм уу, талбайн суларсан зогсоол дээр микро маягийн 6-20 хүн суудаг машинд төлбөр багатай үйлчлэх хэрэгтэй. Найз нөхдийгөө гэр дөхүүлээд өгдөг ч юм уу, ажилтнуудын автобусыг харж үзмээр юм билээ.

Миний энэ яриад байгаа арга замыг дэлхийн том хотууд хэрэглэдэг гэдгийг бодоод үзээрэй. Утааг багасгах ийм амархан байсан юм уу гэж асуусан залуус хийгээд үз. Та нарын нас “юмнаас” айдаггүйгээрээ алдартай байдаг юм даа. Миний санааг дэмжиж байвал тэр залуу даргад хүртэл шейрлээрэй. Энэ түгжрэл дунд богинохон амь нас, цаг хугацааг үрэлгүй ажиллаж амьдармаар байгаа биз дээ…

Б.Жаргалсайхан

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Шүүхийн ажилчдаа чадавхжуул ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг ээ

03/31/2025

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

03/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.