Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Баяртай! намайг ѳѳрчилсѳн Америк орон, Сайн уу Эх орон минь…
нийтлэлчид

Баяртай! намайг ѳѳрчилсѳн Америк орон, Сайн уу Эх орон минь…

coolBy cool01/05/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол руугаа буцна гэдэг шийдвэр гаргаснаас сүүлийн нэг сар үнэхээр завгүй байлаа. 2005 онд гутрамтгай, юу хийхээ ч мэдэхгүй хэрнээ сэтгэлдээ бага зэрэг онгиргон мѳрѳѳдѳл тээж Монголоос Америк гүрэнд хѳл тавьснаас хойш, ѳнѳѳдѳр Америкаас Монгол руугаа буцах хүртэлх 14 жилийн тухай эргэцүүлэхдээ энэ оронд үнэхээр талархаж байна.

Зүгээр л үүнийг би хийх хэрэгтэй гэж шийдээд бараг нүдээ аниад зүтгэж байсан он жилүүдийн урсгалд би ѳѳрийгѳѳ хэн болох, би юуг хийхээр үүрэг хүлээж энэ ертѳнцѳд ирсэнээ ойлгож ухаарах хүртэл сайн муу бүхнийг амсаж туулж ѳнгѳрүүлэв. Зовлонгоо бусдаас нууж, жаргалтай мѳчүүдээ бусадтай хуваалцаж байхдаа би ѳѳрийгѳѳ л олж таньж байсан юм билээ. Энэ амьдралд ѳѳрийгѳѳ таньж ойлгоно гэдэг амаргүй боловч заавал мэдрэх учиртай үүрэг байдаг аж.

Зѳндѳѳ олон хүмүүс намайг магтав. Гэвч энэ бол миний бус бидний хамтын бүтээл байсан юм шүү хэмээн бусдад учирлав. Энэ тѳслүүдийг бүтээх гэж бэдэрч явахад надад тусалсан хүн бүрийн тус дэмжлэг энэ бүтээлүүдийг бүтээсэн юм. Тийм болохоор энэ ѳдрийг хүртэл хүн бүхэнтэй уулзан чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, тэдний ѳмнѳ сѳгдѳх учиртай. Тѳгс биш болохоор гаргасан алдаа бүрийнхээ тѳлѳѳ хүмүүсээс уучлал хүсэх үүрэгтэй. Тэдний сэтгэл зүрхний зовинолыг хуваалцаж бага боловч тэдэнд туслах нь миний үүрэг. Америкийн бүх хотуудаар ганцаараа аялж, уулзахдаа ѳргѳсѳн хундага дарс бүхэн ерѳѳлтэй байв, учирлаж хэлэлцсэн бүхэн ухааралтай байв, тэвэрсэн тэврэлт бүхэн халуун дулаан байв. Эх орноосоо хол байгаа хүн бүрийн хайрыг эх оронд нь тээж очих гэж тэднийг удаанаар тэврэв. Энэ нь Монголдоо миний тээж очих хайр байлаа. Ердѳѳ гурав хоногийн дараа би Монгол руугаа ниснэ. Догдлол гэхээс зовинол сэтгэлд минь эргэлдэж байна. Монголдоо очоод залууст зориулан “Ѳѳртѳѳ итгэ” нэртэй лекц уншихыг хүсч байна. Боломж олдвол бүх аймгуудаар аялан залууст, бас хүмүүст 14 жилийн хугацаанд харьд ажиллаж амьдрахдаа мэдэрсэн ухаарлаа түгээмээр байна.

Гадаадад байгаа болон Монголдоо байгаа монголчуудын сэтгэлгээний халхавч болсон шилэн ханыг нурааж, тэдэнд үнэн бодит байдлыг хэлж ѳгмѳѳр байна. Жалгын бус дэлхийн сэтгэлгээний боломжийг залууст учирламаар байна. Монгол залуу хүн бүр ѳѳрѳѳ л ѳѳрийнхѳѳ амьдралын эзэн нь байж, ѳѳрийнхѳѳ боломжоороо ѳѳртѳѳ сэтгэл хангалуун амьдрахад нь тусалмаар байна. Аль болохоор эвлэлдэн нэгдэж, гар гараасаа атгалцан дэлхийн хѳгжил рүү алхацгаахыг хармаар байна.

Би Монголыг хѳгжүүлэх гэж, олон нийтийг гэгээрүүлэх гэж эх орон руугаа буцаж байгаа юм биш ээ. Харь оронд хѳлс, цус, нулимсаараа бүтээж буй амьдралын тухай, ѳѳрийн зардлаараа ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй залуусын тухай, эх оронтойгоо холбогдсон сэтгэлийн холбоосын тухай ѳѳрийн хэмжээгээрээ бусдад хүүрнэн ойлгуулах гэж, бас ѳѳрийн чадах зүйлээрээ үлгэрлэн гадаадад байгаа монголчуудыг эх орных нь хѳгжилтэй холбох гэж зорьж очиж байгаа юм аа. Удахгүй шинэ он гарна. Шинэ он улирах бүрдээ хүмүүсийн сэтгэлд цоо шинэ хѳг аялгуу эгшиглүүлдэг. Ѳмѳг түшиг болсон эх орондоо шинэ оныг угтана гэдэг аугаа их хувь заяа. Миний амьдрал дахиад л цоо шинээр эхлэх гэж буй мэт содон мэдрэмж. Баяртай! намайг ѳѳрчилсѳн Америк орон, Сайн байна уу? Намайг тулж түших Монгол эх орон минь. Сайн цаг айсуй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Вашингтон ДС хот, 2019-12-23

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Шүүхийн ажилчдаа чадавхжуул ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг ээ

03/31/2025

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

03/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.