Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Cэтгэл судлаач Ч.Туяа:Би бие бие рүүгээ инээж харахаа больсон бай­на
нийтлэлчид

Cэтгэл судлаач Ч.Туяа:Би бие бие рүүгээ инээж харахаа больсон бай­на

coolНийтэлсэн: cool02/01/2020Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Cэтгэл судлаач Ч.Туяа

Хүмүүсийн сэтгэл эвдэр­сэн нь харилцаан дээр их тод харагддаг. Би бие бие рүүгээ инээж харахаа больсон бай­на


Монголчууд түргэн ууртай, цочмог зантай болсон нь сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдээс тод харагддаг. Хүний зан авир яагаад ингэж өөрчлөгдөж байгааг сэтгэл судлаач Ч.Туяа ингэж тайлбарлалаа.

-Монголчуудын зан аран­шин ширүүн догшин болчихсон гэдэг. Яагаад ингэж өөрчлөгдөөд байгаа юм бол оо. Эсвэл угаасаа ийм зантай хүмүүс юм уу?

-Яалаа гэж. Монголчууд уужуу тайван сэтгэлтэй ард түмэн. Харин яагаад өөрч­лөгдөөд байна вэ гэвэл сэтгэ­лийн эвдрэлтэй холбоотой. Бие өвчилдөг шиг сэтгэл ч өвддөг. Сэтгэл гэдэг бол хү­чирхэг, тунгалаг, саруул, уужим, цэвэр ариун зүйл юм. Гэтэл орчин тойрны бүх зүйл сэтгэлд нөлөөлж байдаг.

Ту­хайлбал, өлсгөлөн, ядуурал, архи, тамхинд донтох, мө­рийтэй тоглох, зорилгогүй амьдрах гэх мэт зүйлээс бо­лоод сэтгэл дандаа эвдэрч байдаг. Ингээд өвчилнө.

Гэ­рэл гэгээтэй, зөөлөн дулаа­хан байхыг хүний сэтгэлийн үндсэн шинж гэдэг юм. Ийм сэтгэлтэй хүн бусдыг хайр­лана, элдвээр доромжилж, зодож чадахгүй, бусдын бо­лоод гадаад орчныхоо сайн сайхан зүйлийг дандаа олж хардаг. Тэгвэл сэтгэл эвд­рэхээр гэрэл гэгээгээ алдаад тас харанхуй шөнө шиг бол­но.

Бүх зүйлийг өөчилнө, гоо­чилно, шүүмжилнэ гэдэг сэт­гэл харанхуйлсны шинж.
Хү­ний сэтгэл дотор юу байна түүнийгээ л гаргадаг. Эвдэр­сэн сэтгэл маш их хатуурдаг. Хүнийг хайрлах, энэрэх сэт­гэл алга болдог гэсэн үг. Бус­дыг гутаан доромжилно, зод­но, нүднэ. Энэ бүхэн сэтгэл эвдэрсний шинж тэмдэг.

-Сэтгэл гэж яагаад ингэж эвдэрч хатуураад байдаг эд вэ?

-Шалтгаан олон байнаа. Өлсгөлөн, ядуурал бол хүний сэтгэлийг асар ихээр эвдэл­дэг. Жишээ нь, та бид хоёр бие биенээ муугаар хэлээд бай­вал сэтгэл эвдэх шалтгаан болдог. Сэтгэл эрүүл байвал бие биедээ халуун дулаан, найрсаг хандана. Бид 1990 оноос зах зээлийн нийгэмд орсон. Ядуу байж, зовж үзсэн хүмүүс. Энэ цаг хугацаа ч сэтгэлийг эвдсээр байж.

Одоо харин бидний зарим нь ийм байдлаасаа гарч байгаа нь сайн хэрэг. Сэтгэл эвдрэхээр хүний үнэт чанарууд ал­дагд­даг. Хүн байхаа больж амьт­ны түвшинд очдог. Өнөөдөр нийгэмд амьтанлаг шинжтэй хүмүүс асар их болжээ. Га­даадын янз бүрийн кино ч сэтгэл эвдлэх нэг шалтгаан болж байна. Сэтгэл эвдрэхээр гэрэл гэгээгээ алдаад урам зориг, итгэл найдвар юу ч үгүй бол­дог.

Хүчирхэг байдлаа алдаж сул дорой болно. Хэн нэгэн юм хэлэхэд дүрсхийн уурлана гэдэг бол сэтгэл давчуухан болж доройтсоны шинж. Сэт­гэлийн хаттай хүн гээд ма­найхан ярьдаг даа. Тэр бол хүчирхэг сэтгэлтэй байгаа­гийн шинж юм. Сэтгэл өвчлө­хөөр энэ бүгд байхгүй болдог. Ямар нэгэн зовлон бэрхшээл тохиолдохоор амархан уйлж дуулна. Үхлээ хатлаа гэж амиа хорлоно. Дотоод сэтгэл доройтохоор зовлонг давж чадахаа больчихдог.
-Сэтгэлийн өвчин халд­варладаг уу?

-Хэрэв миний сэтгэл эв­дэр­сэн бол хэн нэгэн рүү дандаа хатуу ширүүнээр хандаж байдаг. Байнга уур­лаж, дэргэдэх хүмүүсээ заг­нана. Сүүлдээ энэ зүйлээсээ таашаал авч эхэлдэг. Хатуур­сан сэтгэл ийм зүйл хийхдээ өвддөггүй учраас тоодоггүй. Улам ихээр хэн нэгнийг зо­воож, доромжилж, гутааж, үзэн ядаж байж таашаал авдаг. Энэ нь цаад хүнийхээ сэтгэлийг эвдэх шалтгаан болдог. Халдварт өвчин биш ч гэсэн бид бие биенийхээ сэтгэлийг хэтэрхий их эвдэлж байна. Хатуурсан сэтгэлээс харгис хатуу үйл л гардаг.

Хүмүүсийн сэтгэл эвдэр­сэн нь харилцаан дээр их тод харагддаг. Би бие бие рүүгээ инээж харахаа больсон бай­на. Гэр бүл салалт ихэссэн нь мөн л сэтгэлийн эвдрэлтэй холбоотой. Бие биедээ дан­даа хатуу ширүүн харгис дээрэнгүй хандаад байвал яаж нэг гэрт хамт байж чадах вэ. Адгууслаг байна гэдэг хүн хөгжөөгүй, боловсроогүй бай­гаа­гийн илрэл. “Эхлээд хүн бол” гэж манайхан зүгээр ч нэг сургаагүй юм шүү.

-Тан дээр ирдэг хүмүүс ямар тусламж хүсдэг вэ?
-Олон янз даа. Хүн итгэл, урам зоригоо алдахаар өөр­төө байгаа бүх зүйлийг голж чамладаг. Өөрт нь өмсөх хувцас, идэх хоол, орон гэр, ажил төрөл байгаа ч дандаа үүнийгээ чамлаж голж байдаг. Сэтгэл хоосрохоор ханахаа байчихдагийн жишээ энэ юм. Асар их шуналтай болж бай­гаа хэрэг. Ийм шунал хэзээ ч ханахгүй. Ийм шинжээ хүн хэзээ ч барьж хянаж чаддаг­гүй.

Шуналын сэтгэл бол бусдаас дандаа авна нэсэн хүсэлтэй байдаг. Өөрийгөө бодсон аминчхан зан бас эндээс үүсдэг. Бусдыг ши­мэгчлэн амьдардаг хүмүүсийг бол сэтгэл нь эвдэрч шуна­лын сэтгэлээ хянаж чадахаа больжээ л гэж бодох хэрэгтэй. Аминчхан хүмүүс бусдын өгч байгаа зүйлийг үнэлдэггүй. Бусдад найр тавих, халуун дулаан сэтгэлээр хандаж чаддаггүй. Бие биенийхээ төлөө биш зөвхөн өөрийнхөө л төлөө амьдардаг энэ бай­дал гэр бүл салалтын нэг шалтгаан юм.
-Өрөвдүүлнэ гэдэг бас хүний муу араншингийн нэг хэлбэр үү?

-Өрөвдүүлнэ гэдэг бус­даас хайр халамж авахыг хүсдэг хүний зан араншин­гийн нэг хэлбэр. Харин сэтгэл доройтоод ирэхээр энэ нь эмгэг болдог. Бусдаар асар ихээр өрөвдүүлэхийн тулд дандаа болж бүтэхгүй байна, хүнд хэцүү байна гэж гом­доллож явдаг болно. Өөрөө бусдаар өрөвдүүлээд байх хэрнээ бусдыг хэзээ ч өрөвд­дөггүй, хүйтэн хөндий болчих­дог.

Сэтгэлийн өвчлөлөөс үүдэлтэй ийм өрөвдүүлэлтийг хэзээ ч битгий өрөвдөөрэй гэж хэлье. Цаашид улам л ихэснэ. Зөвхөн хувь хүн биш улс төрийн нам, зарим улс­төрч, албан байгууллагуудад ч ийм байдал илэрдэг. Зөвхөн өөрийгөө л өрөвдүүлээд бай­даг. Хүмүүс үүнийг өвчлөл гэдгийг мэдэхгүй өрөвдөөд байдаг нь асуудлыг даамж­руулдаг. Телевизээр нэг цаг­даа гарч байсныг би санаж байна.

Навсархай байшин­гийн өмнө зогсчихсон, эхнэр хүүхэд маань хаяад явсан гэж яриад л. Нэвтрүүлгийн дараа цагдаа залууд машин өгч байна лээ. Таньдаг найзууд нь тэр цагдааг “арай ч дээ” гэж байсан. Тэр цагдаа өөрөө эхнэр хүүхдээ хаяад явсан, тэдэндээ мөнгө өгөх нь бүү хэл дээрэлхэж дарамталдаг байсан гэж би сонссон. Энэ бол дээд зэргээр сэтгэл нь эвдэрсэн байна л гэсэн үг. Хатуу сэтгэлээс уян зөөлөн ааш гардаггүй болохоор бид өнөөдөр чин сэтгэлээсээ инээж чадахаа больсон бай­на.

-Сэтгэлийг юугаар дүүр­гэж, гэрэлтэй болгох вэ?

-Сэтгэлийг дүүргэж байдаг зүйл бол хайр. Хайр бол хүний амьдралын наран уч­раас сэтгэлийг гэрэлтүүлж, зөөллөж, саруулхан болгож байдаг. Хайр байхгүй болчи­хоор сэтгэл эвдэрч харан­хуйлж, мөстдөг юм. Хүний сэтгэлд юу байна тэр нь гадагшаа гардаг.

Уур бухимдал байна. Энэ бол хүний дотоодод байх ёстой зүйлийн нэг. Эрүүл хүн уурлалаа гэхэд арав хорин минутын дараа мартаад тайвш­рах ёстой. Сэтгэл нь эвдэрсэн хүн бол хэн нэгэн хүн үг хэлсний төлөө салга­наж чичиртлээ уурлаж, тэр уур нь гарахгүй хоёр гурав хонодог. Уурын шалтгааныг дандаа өөр хүнээс боллоо гэж дотроо шатаж байдаг.

Гэтэл шалтгаангүйгээр дотроосоо ундарч байгааг өөрөө мэд­дэггүй. Хатуу сэтгэлээс тийм их хилэнтэй уур уцаар гардаг. Хайр бол хүнд амьдрах эрчим хүч байдаг. Дотоод сэтгэлдээ хайрыг агуулж яваа хүн асар их эрч хүчтэй, халуун дулаан сэтгэлтэй байдаг. Хүнд хатуу зүйл таарсан ч түүнийг даван туулахаас биш ухарна гэж байдаггүй.

-Сэтгэлийн өвчлөлийг яаж анагаах вэ?

-Би яг энэ сэдвээр нэлээн хэдэн жил ярьж байна. Энэ хугацаанд олон хүний сэтгэ­лийг засч, амьдралаа утга учиртай авч явахад нь нө­лөөлсөн. Монгол хүн энэ муу­хай зангаасаа маш хурдан салдаг. Ямартаа ч хүн өөрийн­хөө сэтгэл эвдэрсэн эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Тэгсэн хойно засаж болно. Хүн сэтгэлийн өвчингөө мэ­дэх­гүй учраас л ингээд уурлаж бухимдаад, хэрүүл зарга хийгээд явдаг.

-Сэтгэл эвдэрсэн гэд­гээ мэдэж болох уу?

-Уг нь энэ талын хичээл сургалтууд олон байх ёстой юм. Хүмүүс тэнд сууж өөрий­гөө таньж болдог. Сэтгэл, хайр, зовлон гэж юу юм гэдэг энгийн ойлголтуудыг бид мэдэж байх ёстой. Жишээ нь зовлонг бид хийсч ирдэг гэж ойлгодог. Амьдрал бол зов­лон жаргалын нэгдэл. Нэг зүйлийн хоёр тал учраас бие биендээ хувирдаг. Зовлон­тойгоо тэмцэж жаргалд хүр­дэг. Жаргал хэтрэхээрээ зов­лон үүсдэг. Ер нь хүн сэтгэлээ танин мэдэх нь чухал юм.

Дотоод тал хоосроод ирэ­хээр гадаад хэлбэр рүүгээ ордог. Сэтгэл нь хоосон хү­мүүс архинд шунах, гавьяа шагналд улайрах, бусдаас онцгой агуу байх хүсэлд өөрийн эрхгүй автаж байдаг. Сэтгэл хар бараан байгаа учраас сайн сайхан зүйлийг тоохоо больчихсон. Харин бусдыгаа муулж, шүүмжилж, гүтгэж байж сэтгэл нь ханадаг. Ингэж өөрийгөө тайвшуулдаг болдог. Сэтгэл нь чулуу шо­рооны түвшинд очтолоо унана.
-Сайн сайхан зүйл харж баясахад бас сэтгэлийн эвдрэл багасах уу?

-Тэгнэ. Гэхдээ сэтгэл харанхуйлсан үед хүн сайхан зүйл хараад баярлаж хөөрч чаддаггүй. Хар бараан зүйлд татагдаж, түүнээсээ таашаал авч байдаг. Телевизээр хар бараан зүйл яриад эхлэхээр үзэж байгаа хүн нь асар их уурлаж бухимддаг нь хар зүйлдээ сэтгэл нь татагдаж байгаагийн илрэл. Дотоодод байгаа уур хилэн нь гарч байгаа юм.

Хүн сэтгэлээ цэ­вэрлэж гэгээн ариун болгох хэрэгтэй. Албан байгууллага, сургууль, хот хөдөөгүй хү­мүүст зориулсан ийм сургал­тууд олныг зохион байгуулах хэрэгтэй юмаа. Тэгвэл хүн өөрийгөө танин мэдэж сэтгэ­лээ засч авах боломжтой болно. Сэтгэл ариун бол аж­лын бүтээмж ч нэмэгдэнэ шүү дээ. Яагаад гэхээр бусдын төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж чаддаг болно.

Ярилцсан Д.Оюунтуяа
Зочин 2013-01-09
Энийг чинь шинжлжэх ухааны хэлээр нийгмийн бухимдал гэдэг, Соц үед хүн бүр л дутагдах гачигдах юмгүй хариуцлага сахилга эрэмбэ дараа ах захтай байсан, 1990 оноос хойш дандаа гачлан хоосрол ядуурал гүтгэлэг доромжлол дунд байхлаар бүх хүний сэтгэл эвдэрдэг юм байна, Би багш хүн хэнийгч харааж загнадаггүй ухамсартай сэхээтэн байлаа, Одоо бол хажуугаар сигнаалдаж гарсан машины танихгүй жолоочтой хүртэл зодолддог болсон Уг нь муу хэрэг л дээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.