Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дэлгүүр, баар, ресторанууд 24 цаг хүртэл ажиллана
Мэдээ

Дэлгүүр, баар, ресторанууд 24 цаг хүртэл ажиллана

admin123By admin12305/01/2020Updated:05/04/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамж нийслэлийн Засаг дарга өчигдөр гаргасан билээ.

Уг захирамжийн үйлчлэлийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар цахимаар мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан.

Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд шил, шилээ даран үүсэж байгаа учраас хэд хэдэн бизнесийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн.

Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байна. Тиймээс тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх бодлого явуулж, халдвар хамгааллыг хангасан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэсэн.

Үүнд, үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Засгийн газраас салбарын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас зогсоосон юм.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг нээх хууль эрх зүйн боломжгүй учраас танхимын бус сургалтууд буюу фитнесс клуб, иог, танхимд хичээллэдэг сургалтын байгууллагын үйл ажиллагааг нээсэн.

Иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих олон талын шалтгааныг харгалзан үзэж ресторан, баар, караоке, дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цагийн хооронд байхаар зохицуулсан.

Мөн сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахаар болгож, сүсэгтэн олныг цуглуулахгүй байхаар зохицуулсан” гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа нийслэлийн Засаг даргын А/590 дүгээр захирамжийн хүрээнд байнгын хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар 33 чиглэлээр 17 мянган аж ахуйн нэгжид мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэдгийг сануулж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд, ажлын байрныхаа цэвэрлэгээг хийсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой.

Ажилтан болон үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, амны хаалтыг зүүхийг шаардаж дотоодын хяналт тавих шаардлагатай байна. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа баар, караокенууд тэмдэглэлт үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эцэст нь халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэдгийг анхааруулж байна. Мөн караокенуудад  агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийж, микрафонуудаа халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг анхаарууллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү захирамжийн үйлчлэлийн талаар асууж, тодруулсаар байна.

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг судалж үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ, ажлын байргүй боллоо, амьдрал ахуй доройтлоо гэх мэт саналууд давамгайлж байсан. Тиймээс иргэдийн санал хүсэлтийн дагуу, эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан билээ.

Аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд халдвар хамгааллыг маш сайн сахиж ажиллах хэрэгтэй. Харин мэргэжлийн   байгууллагын зүгээс шаардлагатай хяналтыг тавьж ажиллах болно.

Товчхондоо иргэдийг бүх талын эрсдэлгүй байлгахад анхаарч ажиллах юм гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.