Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлт үзүүлэхээр боллоо
Мэдээ

Төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлт үзүүлэхээр боллоо

Эрхэм админBy Эрхэм админ05/20/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гаргасан онцлох шийдвэрүүдийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдөр /2020.05.20/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн болон төрийн тусгай албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох тогтоолыг баталлаа. Тодруулбал цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдад орон сууцаа түрээслээд өмчлөх боломж олгож байна. Уг тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХБЯ-ны сайд Бадельхан болон Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нарт даалгалаа. Хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар 1300-1500 өрхийг орон сууцанд хамруулах боломжтой гэж тооцжээ.

Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах төрийн албан хаагчид орлогодоо нийцүүлж тухайн орон сууцны мкб, өрөөг сонгох юм байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцах юм. Тус корпорациас өмнө нь 3000 өрхөд байраа түрээслээд өмчлөх хэлбэрээр боломж олгож, орон сууцанд хамруулсан байна. Энэ тогтолцоогоор төрийн тусгай албан хаагчид орлогод нийцсэн байдлаар орон сууцны мкб, өрөөгөө сонгож түрээслэх байдлаар өмчилнө” хэмээн онцоллоо.

Ц.Ганзориг “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох хөтөлбөр нь найман хувийн ипотекийн зээлээс илүү хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Ойрын хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн санхүүжилтийг Сангийн яам, Монголбанк хамтран хариуцна. Өнөөдрийн байдлаар зах зээлд 4000 орчим орон сууц ашиглалтад ороод байна. Эдгээр орон сууцуудыг төр худалдан авч, эхний ээлжинд төрийн албан хаагчдад хөнгөлөлт үзүүлэхээр боллоо” гэлээ.

Засгийн газрын хуралдаан дээр Улсын онцгой комисс мэдээллээ танилцуулжээ. Ирэх Даваа гариг (2020.05.25)-т Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан товлогдсон байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, цар тахлын үед гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцах ажээ.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.