Мөнгө зээлэх нь зөв үү?
Монголчууд бид бие биедээ мөнгийг ямарч хяналт тооцоогүй өгөлцөж авалцдаг
Гол төлөв авах гэж байгаа хүмүүс нь маш сайхан зүйл ярьдаг.
Хамгийн гол нь тодорхой хугацаа хэлж аваад тэр хугацаандаа мөнгөө өгч чадахгүй байх нь нийтлэг үзэгдэл.
Ингэснээр найз нөхөд,ажил хэргийн холбоотой хүмүүсийн хооронд үл итгэлцэл бий болж цаашлаад сайхан холбоо харилцаа байхгүй болдог.
Та бага зэргийн ч бай мөнгө хүнд өгөхөд зүгээр гэж боддог байж магадгүй.
Тэгвэл авч байгаа хүнээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох аюултай.
Бага зэргийн асуудал гарсан ч хүнээс зээлчихнэ гэж боддог болно.
Ингэснээр өөрийн ажлын цалингаа нарийн төлөвлөж хүргэх гэсэн тооцоогүй болно.
Япон хүмүүс бол бие биеэсээ мөнгө зээлэх асуудал бараг байхгүй гэхэд болно.
Учир нь Япон хүмүүс өөрийн нэр хүнд, сайхан харилцаа, итгэлцэл гэдэг юмыг чухалчилж үздэг болохоор.
Японд гэрлээд тусдаа гарсан бол аав ээжээс мөнгө зүгээр авна гэж байхгүй.
Аав ээж нь хүүхэддээ мөнгө зээлдэг.
Ингэснээр хүүхэд нь мөнгөний үнэ цэнийг мэдрэхээс гадна нарийн тооцоо бодолтой болдог.
Япончууд бол маш хөдөлмөрч ажилсаг ард түмэн болохоор мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэ цэнэ гэдэг юмыг үнэлж ойлгодог
Тийм учраас хүний хөлсөө урсгаж олсон мөнгийг шууд гуйгаад авахыг хүсдэггүй.
Япончууд хүнээс мөнгө гуйхыг өөрийн нэр төрийг шалан дээр тавьж байгаатай адил үздэг.
Манай Монголд бол ямар байдаг билээ та бүхэн мэднэ дээ.
Мөнгө бол зүгээр цаас, цаад хүн нь зүгээр сууж байгаад олдог юм шиг сэтгэдэг.
Мөнгөнд маш хөнгөн ханддаг санагддаг.
Надад нэгэн Япон хүн хэлж байсан “……….. чи хүнд мөнгө зээлэхээр бол их мөнгө зээлж болохгүй!
Чамд ч гэсэн буцаад сэтгэлийн дарамттай.
Тийм болохоор тэр мөнгийг хаясан эсвэл хандив өргөсөн гэж бодох хэмжээний мөнгө л хүнд зээлж бай” гэсэн.
Тиймээс Монголчууд бид мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэ цэнэ,өөрийн нэр төрийн үнэ цэнийг бодож байх л хэрэгтэй болов уу!
А.Галбадрах 2020.05.30
“Монгол-Япон өртөө” ХХК