Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ
Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

coolBy cool05/13/2025Updated:05/13/2025Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Удахгүй УИХ-аар Монгол улсын Ёс зүйн хорооны даргын томилгооны асуудал хэлэлцэгдэнэ. Тэгвэл энэ сэнтийд санаархаж байгаа хүмүүсийн нэг нь одоогийн дарга Ц.Амартөгс бололтой. Тэрбээр энэхүү суудалд тохирохгүй гэдгийг хамт ажиллаж байгаа хүмүүс нь ярьсаар байна.  

Монгол улсын Ёс зүйн хороо 2024 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Даргаар нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс томилогдсон. Ц.Амартөгс нь ТАЗ-ийн АА-ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад Д.Зүмбэрэллхам даргыг Шүүхийн ерөнхий зөвлөл рүү шилжихэд оронд нь ТАЗ-д гишүүнээр томилогдсон намтар түүхтэй. Улмаар энэ оны буюу 2025.02.01 өдөр ТАЗ-ын гишүүний бүрэн эрх дууссан бөгөөд 2024 онд ЁЗХ-ны даргаар томилогдсон. Энэ хүний тухайд өөрөө ёс зүйгүй гэдгийг нотлох баримтыг хүргэж байна.

ТАЗ-ИЙН ХАРИУЦСАН ЧИГ ҮҮРГЭЭ “АРГУУ” ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТАЛААР:
1. Ц.Амартөгс нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гишүүний дэмжлэгээр ТАЗ-д ирсэн гэдгийг ТАЗ-ийнхөн мэддэг. Тодруулбал,Ц.Амартөгсийн нөхөр н.Сэрээдорж гэгч Завханы гаралтай Харилцаа холбоо, IT мэргэжилтэй хүн бөгөөд Л.Мөнхбаатар гишүүний найз болохоор ийнхүү ТАЗ-д эхнэрээ оруулж чадсан гэх мэдээлэл бий. Хамгийн сонирхолтой нь Ц.Амартөгс ТАЗ-ийн Сургалт судалгаа мэдээлллийн нэгдсэн сангийн газар буюу Монгол улсын төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх чиг үүрэгтэй газрыг нөхрийнхөө найз, нэг ангийн Батнасан, түүний найзууд Чинзориг, Чойжилсүрэн, Адьяасүрэн гэгчийг авч ажиллуулсан.
2. Тэр байтугай Дижитал воркс ХХК-ийн захирал Ганбаатар гэгч нь мөн л нөхрийнх нь найз гэх мэдээлэл байдаг бөгөөд Ц.Амартөгсийг ТАЗ-ийн гишүүн болсноос хойш, мэдээллийн санг хариуцсанаас хойш ХОЁР ТЭРБУМ орчим төгрөгийн тендерийг сүүлийн дөрвөн жил зөвхөн энэ компани авч үр дүнгүй байгааг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аудитын газар гэх хөндлөнгийн дүгнэлтүүд гарсан ч тэрээр зүтгүүлсээр нэмж тендер өгсөөр байна. Гэтэл ЗГХЭГ-аас Д.Амарбаясгалан дарга байхдаа ТАЗ-ийн ХНУМТ мэдээллийн сан ажилддаггүй, бодит тоо мэдээг гаргах боломжгүй ашиглалтгүйг мэдэж хамтарсан ажлын хэсэг гарган ЗГ-т дангаар нь шинээр ТАЗ-ийн Сургалт судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газар мэдээллийн санг байгуулсан байдаг.
3. ТАЗ-ийн сургалт, судалгааны мэдээллийн нэгдсэн сангийн газар нь сургалт, судалгаа гэсэн хоёр том чиг үүргийг мөн хариуцдаг боловч бие даасан сургалт, судалгаа огт хийж үзээгүй, дан Удирдлагын академийн хийсэн судлагааг ашигладаг, сургалт нэртэй пүрэв гарагт мэдээлэл хийлгэж хөндлөнгийн хүмүүс урьж төслөөс 200 000 төгрөг өгч гурван жил хийлгэжээ.
4. Энэ газарт нь Ц.Амартөгс эрхэлсэн гишүүн болсноор ажилчид нь байнга солигдож, 90% өөрчлөгдөж улмаар хүний нөөцийн дутагдалтай байна.
5. Тэрбээр өрөө тасалгаандаа засвар хийлгэж, илүү хангамж эдлэх болжээ. Уг нь тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг 3 жилд 4 ахиулан авсан, тэр байтугай өөрийгөө “төрийн өндөр албан тушаалтан би алгасаж авах хүн” гэж бусдыг дарамтлана. Гэвч энэ хүн ТТ ангилалд байдаггүй, хууль бус байгааг олон хүн гэрчилдэг.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТАЛААР:
1. Ц.Амартөгс нь нөхөр Сэрээдоржийн найз Д.Цэдэнжавыг ЁЗХ-ны Ажлын албаны даргын албан үүргийг тор орлон гүйцэтгэгчээр томилсон боловч энэ хүний харилцаа хандлааас болж ҮАГ-ын орлогч даргаар шилжсэн.
2. Дараа нь мөн л нөхөр Сэрээдоржийн найз Н.Ганбаатарыг ШЕЗ-өөс шууд шилжүүлэн томилсон, Н.Ганбаатар нь Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын даргаас хөөгдөж байсан гэдгийг ТАЗ-ийн гишүүд өөрсдөө мэддэг. Тэрээр харилцаа хандлага таагүй бөгөөд өдрийн цагаар ажил хийхгүй оройн цагаар ирээд дарамтлаад суучихдаг нэгэн гэдгийг олон хүн баталдаг.
3. Мөн л нөхрийнхөө нэг ангийн найз н.Батнасанг ТАЗ-өөс ЁЗХ-нд шилжүүлэн авсан. Мөн хамт ажиллаж байсан найз ээ.Эрдэнэбилэг гэгч эмэгтэйг ТАЗ-өөс ЁЗХ-нд шилжүүлэн авсан. Энэ хүн нь ямар ч чадваргүй хуралдаан зохион байгуулагчаас хүний нөөцийн референт болсон, бусдыг хэл амаар доромжлон Амартөгсөөр хамгаалуулан хов зөөхөөс өөр ажил хийдэггүй гэдгийг хамт олон нь батлан ярьдаг.
4. ЁЗХ-д үнэхээр бүгд өөрийнх нь хамаарал бүхий ёс зүйгүй, чадваргүй, нэг ч Ёс зүйн гомдол шийдэрлэж үзээгүй үндсэн ажил нь өргөдөл гомдлыг бусад байгууллагуудад буюу дэд хороонд шилжүүлэх, албан бичигээр дамжуулна, хэдэн дүрэм журам Удирдлагын академи голдуу бусдаар мөнгөөр хийлгэнэ.

Хувь иргэн Ц.Амартөгсийн зан харилцааны талаар:
1. ТАЗ-д гурван жил ажиллахдаа 3-4 туслах сольсонн. Хамгийн сүүлийн туслах нь УИХ-ын гишүүн Хөвсгөлийн Л.Мөнхбаатар гишүүний найзын охин Б.Болормаа бөгөөд түүнийг “чамайг хаана ч төрийн албанд ажиллуулахгүй болгож чадна” хэмээн байнга дарамталдаг байжээ. Тэрбээр энэ үйлдлээ найз, Эрдэнэбилэг гэх хүний нөөцөөрөө дамжуулан дарамтлан доромжилж өрөөнөөс нь хөөж явуулж, өнөөдөр амралтаа ав гэж загнан хүчээр ээлжийн амралтыг нь авахуулж, цаасны хутга туслах руугаа шидсэн, гэр рүүгээ өглөө таксигаар явуулж үсний индүү авчир, гэрт мах цагаан сарын цагаан идээ хүргэж өг, өдрийн хоол авчир гэх мэтээр дарамтлан мөнгийг нь төлдөггүйг туслах байсан охин ТАЗ-аар ярьж байсныг бүгд баталдаг.
2. Мөн байнга бусдыг ялгаварлан харьцдаг. Зарим дарга гишүүдийн хамаатан садантай эелдэг сайхан харьцдаг бол хэнээр ч хэлүүлээгүй шударгаар ажилд орсон нэгэнтэй огт харьцахгүй, байнга орилж хашгичин цаас авч шидэх, хугацаа хэтрүүлэх шийдэхгүйгээр дарах, хугацаа дуусахаар бусдад шилжүүлэх, шөнө оройн цагаар viber, sms дарамтлах зэрэг маш ёс зүйгүй үйлдлүүд гаргадаг гэх мэдээлэл бий.
3. Хамгийн хачирхалтай нь ТАЗ-ийн гишүүн ЁЗХ-ны гишүүнийг давхар хийж сард 10 гаран сая төгрөгийг цалин авч байгааг Ц.Амартөгс зохион байгуулжээ. УИХ гишүүн, ЗГ гишүүний цалинг давхардуулан олгодгүй, хуулиар багшлахаас бусдыг бүрэн хориглосон бөгөөд зөвхөн урамшуулал авна гэсэн заалт хууль журамд нь байдаг. Гэтэл энэ хүн өнөөдөр ч давхар цалин авсаар байна.
4. Өөрийн хамаарал бүхий нөхрийнхөө найз нөхөд, хамтран зүтгэгчдийг хүрээлэл болгосон нв ашиг сонирхлын тоиоохон зөрчил үүсгэсэн, тэдэндээ давуу байдал үүсгэсэн, одоо харин ЁЗДБХ дарга Б.Баярбаатарын хүн гэж ойлгуулж дахин улиран сонгогсохоор ажиллаж байна.
ТАЗ-ийн сургалт судалгаа бие дааж хийсэн нэг ширхэг ажил байхгүй, бусдаар буюу Удирдлагын академиа хийлгэнэ, мэдээллийн технологи төрийн албаны хүний нөөцийн системд нь эх дата бүртгэл байхгүй гээд тус байгууллагад олон асуудал бий.
Монгол улсын Ёс зүйн хороо байгуулагдаа нэг ширхэг гомдол шалгаагүй зөвхөн өргөдөл гомдлыг доош нь буюу байгууллагын дэд хороодод шилжүүлдэг, дүрэм журам батлуулах гэж төслөөр хүнээр гэрээгээр мөнгөөр хийлгэнэ, энэ бүгд нотлогдоно….. Өөрөө ёс зүйгүй бүдүүлэг хамгийн харьцаа хандлагагүй ийм хүн дахин Ёс зүйн хорооны даргаар ТАЗ-ийн гишүүнээр ДАХИН томилогдох гэж зүтгэсээр байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан та анхааралдаа авна биз ээ

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.