Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө
Мэдээ

Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө

Эрхэм админBy Эрхэм админ07/06/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар гардуулж өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 2019-2020 онд нийтдээ 35 хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна. Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон. Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.