Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Хотын МАН-ын сонгууль: Зорилготой мэдээллийг таних нь
Фото

Хотын МАН-ын сонгууль: Зорилготой мэдээллийг таних нь

coolНийтэлсэн: cool08/24/2018Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Хэнтий аймгийн гурван сум буюу УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх 2019 оны зургадугаар сар хүртэл хойшиллоо. Монголын 11 нам оролцоно гэдгээ мэдэгдсэн энэхүү сонгууль төлөвлөснөөрөө ирэх аравдугаар сард болсон бол өвлийн бэлтгэл эхэлж, ирэх оны ажлаа төлөвлөдөг цагаар хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй байв. 2016, 2017 оны сонгуулийн “сурталчилгаа” нийгмийн сүлжээгээр нэг рүүгээ дайрч давшилж, харлуулж гүтгэсээр л дууссан. Үр дүнд нь бүтэн нэртэй улстөрч үлдсэнгүй, иргэд ч төр засгийн удирдлагуудад итгэл алдарсан. Энэ нь эргээд иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийн зулыг бөхөөдөг муу үр дагавартай.
Энэ утгаараа нөхөн сонгууль хойшилж, улстөржилт намжиж, засаглаж байгаа МАН-д ажил хийх, амласнаа хэрэгжүүлэх хугацаа гарсан нь сайн хэрэг гэж хэлж болохоор. Хэнтий аймгийн Засаг дарга, ИТХ нь ажлаа сайн хийгээд, УИХ-д сонгогдсон бусад гишүүд нь төр, иргэнийг холбоод байвал Д.Гантулгын оронд дахиад 10 сар хүн байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй.
Гээд уужирч байтал Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид хуралдаж Бага хурлаа есдүгээр сарын 21-нд хийхээр товложээ. Уржигдар Бага хурлынхаа товыг тогтоонгуут өчигдрөөс Нийслэлийн Засаг дарга руу сошиалаар дайрч эхлэв. Яав гэтэл Су.Батболд Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүргийг түр орлож байгаа юм байна л даа. Жинхлээгүй байгаа намын албан тушаал дээр ажиллуулах, эс ажиллуулахаа нам дотроо гар өргөөд л шийдчих хэрэгтэй шүү дээ. Одоо дахиад ажил хийлгэхгүй нь л дээ.
Нийслэлийн МАН-ын Бага хурлыг зарлангуут Их Засаг сургуулийн багшаар ажиллаж байсан нэг өмгөөлөгч АТГ-ын үүдэнд очоод хэдэн хэвлэл дуудчихаж ээ, бас. Хэвлэлийн редакциуд руу “60 тэрбумын талаарх ноцтой баримт дэлгэнэ” гэж худлаа мэдээлэл өгч сэтгүүлчдийг цуглуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг дээр дурдагдсан зүйл бол албан тушаалын наймааны тухай. Гэтэл улстөрчдийн хар бор ажлыг хийж байсан Г.Нацагдорж гэдэг өмгөөлөгч “Макс группэд олгосон газрыг өмнө нь цуцалсан байтал хотын дарга сэргээсэн байна. Гэхдээ тэр захирамжийг нь би олсонгүй” гэв. Худал зар тавьж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цуглуулсанд нь сэтгүүлчид бухимдсан ч, түүний үгийг сонссон. Гэтэл өөрөө аль 2000 болон 2015 оны хоёр бичиг үзүүлээд, өөр баримт дэлгэсэнгүй. Үнэндээ түүнд ч байсангүй. Харин дараа нь түүний хэлснийг фейсбүүкийн хэдэн пэйжээр төлбөр төлж тарааж байна лээ. Бас нэр нүүрээ нуусан хаягуудаар шейрлэж байгаа нь ч харагдав. Нэг үеэ бодоход, хүмүүс мэдээлэл, зорилготой PR-ыг амархан таньдаг болж дээ. Нэгт, мэдээллийг хэн цацаж байна. Хоёрт, юу өгүүлж байна. Гуравт, цаг хугацааны давхацал нь ямар шалтгаантай байна. Дөрөвт, ямар зорилготой байна. Тавт, мэдээлэл түгээх сүлжээ төлбөртэй байна уу. Энэ тавыг ажиглахад тухайн мэдээлэлд итгэх ёстой үгүйгээ шийдэж болдог.
Нэгэнт МАН дотор байгаа хэсэгхэн хүн есдүгээр сарын 21-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хурлыг угтаж элдэв мэдээлэл, акц зохион байгуулах нь дээрх явдлаар илэрч байна. Жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн алиныг нь ч зарлах юм бүү мэд. Гол нь иргэд мэдээллийн шүүлтүүртэй байх л чухал.
МАН 2016 онд иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, дэмжлэг авсан. Жирийн маньд энэ намын дотоод асуудал хамаагүй, гол нь ажлын үр дүн л шаардана. Ийм учраас нийслэлийн Засаг даргаар ажлыг нь хийлгэмээр байна. Эцсийн бүлэгт хотын МАН-ын сандал ширээний тэмцэл биш нийслэлийн бүтээн байгуулалт, зохицуулалт, шийдвэрүүд л маньд хамаатай байхгүй юу. Ийм учраас намын хэрүүлийг төр рүү авчирдаг, тэгээд ажил хийлгэдэггүй байдлаа 100 жилийн ойгоо мөдхөн тэмдэглэх МАН-ын улстөрчдөөс зогсоохыг иргэний хувьд шаардаж байгаа юм.
Сонгууль ойртохоор хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг, биенээ хайр найргүй хэмлэдэг, худал үнэн нь мэдэгдэхгүй хорон мэдээлэл цацдаг явдал хэрээс хэтэрлээ. Улстөрчдийн хэрүүл маньд падгүй, ялангуяа нийслэлийн хүн амын талаас илүүг нь эзэлдэг залууст огт сонирхолгүй. Тоогдох гээд байгаа улстөрчдийг танихгүй, таних ч шаардлагагүй, огт өөр сонирхолтой, гэгээн тэмүүлэлтэй, шинэ мянганыхан ихэнх нь байгаа шүү дээ. Их үсрээд тэдэнд засаглаж байгаа МАН нь залууст амласнаа биелүүлж байна уу, эмээ, өвөө нь тэтгэврээ авч байна уу, дүү нар нь сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж чадаж байна уу, зугаалж цэнгэх газар, үзэх харах зүйлийг нь бий болгож байна уу гэдэг чухал.
Сэтгүүлч: Ж.Бат-Амгалан

улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.