Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Х.Тэргэл: Жаргалгүй дарамттай газар хүн тогтдоггүй юмаа
нийтлэлчид

Х.Тэргэл: Жаргалгүй дарамттай газар хүн тогтдоггүй юмаа

Эрхэм админBy Эрхэм админ08/17/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Амьдралд хөл алдаж бор дарсанд бүх амьдралаа даатгаж, хүн хог болж эх ,эцэг ойр дотныхондоо адлагдан шаарлагдаж, өөрийгөө татаж авч чадахгүй маш олон хүмүүс амьдралаа сүйрүүлж та бидний нэрлэдгээр траншейныхан хэмээн цоллогддог.

Өнгөтэй өөдтэй юу л байна бүхнийг хулгайлан зарж ганц шил хямдхан архи авч уух гэж, өмхий самхай ханхлуулан, агсан согтуу тавих тэднээс төрүүлсэн эх эцэг, ханилсан хань, үр хүүхэд нь ч жийрхэж дөлдөг.

Ийм байдалд орсон хүмүүс Баянзүрх дүүрэгт байрлах “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хаалгыг тогшин орж заа ихэнх нь мөлхөх нь шахуу орж ирдэг.

Энэ их айлын хаалгаар голдуу өвлийн хүйтэнд түр зуур ч атугай дулаахан хоргодох байртай болох гэж орж ирдэг улсаас сэтгэлийн тэнхээтэй олон хүн муу муухай зуршлаасаа Загдаа ах , Амраа эгч 2 ын буянаар салж яг энэ залуу шиг амьдрал нь та бидний нүдэн дээр гялалзаж өнгөтэй өөдтэй болж эрүүл саруулаар сэтгэж буй зүтгэж буй ааваа, ханиа даган нэгэн өрх айл өөдлөн дэвжиж буйг Загдаа ахын байнга хийдэг завсаргүй, будаггүй, жүжиггүй лайваар хараад удаж буй.

Монгол айл бүрийн хаалганы цаана архинд хамааралтай нэг аав, ах, ээж, эгч , дүү, садан төрөл буй.

Ганц архичнаа дийлэхгүй цөхөрч бушуухан үхээсэй, муу явахаар сайн үх гэж аргаа барцгаадаг.

Тэгвэл зориод ирсэн архинд хамааралтай хүн бүрийг оруулж, засаж залж авах гэж нийгэмшүүлэх гэж зүтгэж буй энэ гэр бүлийн 2 хүн буянтан биш гэж үү???

Би бол зарим улсын харддаг шиг улсаас мөнгө авдаг иддэг уудаг, хичнээн саяын ашигтай байсан ч үнэхээр ийм улсыг тойруулан “нэрвээ ” барж засаж залах гэж зүтгэж үнэхээр чадахгүй.

Үнэн юм үнэнээрээ сайхан байдаг. Амаараа сайхныг ярих ,үйлдлээр хийх харуулах нэг ч гэсэн хүнийг гэр бүлийг аз жаргалтай, итгэл найдварын галтай амьдруулж буй Загдаа ах, Амраа эгч ,мөн засарч хүмүүжин амьдралаа өөрчилж чадаж байгаа энэ хүмүүс бол “баатарлаг ” .

Хүн болгонд өөрийгөө болон бусдыг өөрчлөх зориг зүрх, тэвчээр хатуужил, үлгэр дууриал байдаггүй юм.

Ямарч ажилд тэр ч бүү хэл ямарч гэр бүлд хэрүүл уруулгүй нь асар ховор.

Үргэлж хүү минь, дүү минь, эвий эвий, ижий ахай гэж харьцаж байх боломжгүй.
Тэр тусмаа архинд хамааралтай, нийгэмшихээс зугтдаг амьдралын зорилгогүй болчихсон, үр хүүхдээ ч тоодоггүй доод шатанд уначихсан хүмүүст сайн, муу ,сайхан муухай бүхий л өнгөөр ил харьцаж , түүнээ бусдаас үл нууна гэдэг бол том чанар.

Аргатай зальтай хүн байсан бол олны нүдэнд лайв дээрээ Загдаа гуай эвий ,эвий , хэмээн хошуугаа дэвсэж чадах байсан нь тодорхой.

Заа тэгээд олон юмыг үл нуршин энэ орчлонд хамгийн үнэнч шударга хар цагааныг ялгаж хардаг хүмүүс бол хүүхдүүд.

Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагат амьдарч буй хүүхдүүд бүгд л чин зүрх сэтгэлээсээ Загдаа ах, Амраа эгч 2 ыг эмээ, өвөө гээд л бүчээд эрхлэх гэж улайрч, хүзүүдэн, үнжий өвөө, эмээ гээд шулганалдан шавж байхыг хаа хол Америкаас энэ байгууллагыг зорин очихдоо өөрийн 2 сиймгэрээр харж байсан билээ.

Жаргалгүй дарамттай газар хүн тогтдоггүй юмаа.

Жаргалгүй зовлонтой газар буй үр хүүхдийн нүд уйтгар шаналлаар дүүрдэг юмаа.

Амаа ажлуулахаасаа өмнө нүд, сэтгэлээ нээ хүмүүс ээ.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.