Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлд хаа сайгүй авто замын түгжрэлтэй байгаа билээ. Бум бужигнаж түм түжигнэсэн энэ дунд “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн оролцогч дуучин Дашням түгжрэлд дунд ёстой л үгээ хэлж буй бололтой, сүүлдээ “Түгжрэл хайр юм аа” хэмээх аж.
Шоуны үеэр уртын дууны шуранхайг орчин үе, сонгодог жанрын уран бүтээлтэй хослуулан дуулаад “ард түмний хайртай хүү” болсон Дашнямыг хальт харвал танихааргүй байгаа биз.
“Voice of Mongolia” шоунаас өөрийн карьерыг хэд дахин өсгөж, олноо танигдсан Дашкадаа илүү их амжилт хүсэе.