Хошин урлагийн Макс продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг сүүлийн үед эрэлттэй уран бүтээлчдийн тоонд ордог болсон. Боловсрол суваг телевизээс зохион байгуулдаг “Бурхны авралаар би ирлээ” шоуны үндсэн жүжигчдийн нэг.
Тэрээр жүжигчин Алдармаагийн бүтээсэн “Эхиймаа” уран сайхны кинонд хэрцгий хоригдол эмэгтэйд тогложээ. Киноны нээлт есдүгээр сарын 9-нд болно.